Эдийн засаг:
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг үүрэг болгов
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгөв. Тухайлбал:
-Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Д.Сумъяабазарт
-Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад
-Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, чанарын талаар танилцуулахыг сайд Ц.Даваасүрэнд
-Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулахыг сайд Б.Энх-Амгаланд
-Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Х.Баделхан нарт даалгалаа.
Сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулгаа хийх юм.
“Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав
Хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна.
Өнөөдрийн байдлаар “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийн төрөл зүйл, “Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16 өвийн зүйлийг бүртгэж батлаад байна. Манай улсад 8000 гаруй хүн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаар бүртгэгдсэн. Соёлын биет бус өвийн 60 хувь нь ардын язгуур уламжлалт урлаг, 23 нь гар урлал, 11 нь эх хэл, аман уламжлал, дөрөв нь үндэсний уламжлалт баяр ёслол, зан үйл, хоёр нь байгаль ертөнц, цаг улиралтай холбоотой ардын амьдрал, ахуйн уламжлалт мэдлэг, арга ухааны ангилалд хамаарч байна.
Соёлын биет бус өв нь:
- Эх хэл, аман уламжлал
- Язгуур урлаг, тоглож үзүүлэх, илэрхийлэх хэлбэр /тоглоом наадгай/
- Уламжлалт гар урлал
- Зан үйл, ёс заншил, баяр наадам
- Байгалийн болон сав ертөнцийг танин мэдэх ардын мэдлэг, арга ухаан гэсэн хэлбэрээр илэрнэ гэж үздэг юм.
Мөн хуралдаанаар “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг батлав. Чулуун соёлын өвийг хамгаалах арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үнэ цэн, ач холбогдлыг хадгалж үлдэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлнэ.
Товч мэдээ
- “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Бодлогын баримт бичиг нь үндсэн нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. Бодлогыг Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе, Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе, Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе гэсэн гурван шаттайгаар 2029 он хүртэл хэрэгжүүлнэ. Ингэснээр энэ салбарын өнөөгийн чадавхи 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолж байна.
Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.046 хувь байхаар тогтоов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт,
19-12-2024, 15:23
Хар дансанд бүртгүүлдэг болсноор
11-12-2024, 14:32
“Наранбулаг трейд” компанийн 152 айлын
7-12-2024, 16:26
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13