Мэдээ мэдээлэл

Сурагчдаас мөнгө цуглуулсан сургалтын менежер, спорт заалны түрээсийг завшсан захирлыг шалгаж дуусав

Хуваалцах:

Сурагчдаас мөнгө цуглуулсан сургалтын менежер, спорт заалны түрээсийг завшсан захирлыг шалгаж дуусав

 

Ерөнхий боловсролын зарим сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд хууль журам зөрчиж, мөнгө завшсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулжээ.

Тэднээс хоёр ч сургуулийн албан тушаалтан хууль зөрчсөн байж болзошгүй нь тогтоогдсон учраас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад хэргийг нь шилжүүлсэн гэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан Д.Цэвэлмааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан байна.

Тэрбээр албан өрөөгөө тохижуулж буйдан авахын тулд тавдугаар ангийн 10 бүлэг тус бүрээс болон багш нараас тодорхой хэмжээний мөнгө хураан авчээ. Нийт хоёр сая төгрөг цуглуулан өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт түүнийг холбогдуулан шалгасан аж.

Мөн “Төмөр зам”-ын гэгдэх ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Баярбаатарыг шалгаж дууссан гэнэ. Тэрбээр сургуулийнхаа шинэ спорт заалыг хоёр жилийн хугацаанд хувь хүн, албан байгууллагуудад түрээсэлж орлого олохдоо ямар ч гэрээ байгуулаагүй байж. Улмаар бэлнээр төлбөрийг нь хураан аваад, хариуцсан менежерийнхээ дансаар нийт цугларсан 11.4 сая төгрөгийг санхүүгийн баримтгүй зарцуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан байна.

скачать dle 12.0