Мэдээ мэдээлэл

2 жилийн дотор гурилын үнэ 1600-аас 2500 төгрөг болж нэмэгджээ

Хуваалцах:

2 жилийн дотор гурилын үнэ 1600-аас 2500 төгрөг болж нэмэгджээ

 

Атрын аяныг хамгаалах гэж дотоодын газар тариаланг сэргээхийн тулд импортын татвар тавьж байв. Харин одоо үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй болсон гээд импортын 15 хувийн татварыг тодорхой хугацаанд тэглэх гэж байна. Наад талдаа гурилын үнэ нэмж өсөхгүй байх нь гэдэг нь иргэдэд ялангуяа малчдад таатай мэдээ. Малчид гэж онцлохын тухайд малчдын хүнсний гол хэрэглээ нь мах гурил байсаар байна. Гурилын үнэтэй ноцолдож байгаад ХАА салбараа дампууралд хөтлөх вий гэсэн болгоомжлол бий.

Импортын татварыг тэглэх эсэх дээр эцсийн шийдвэр одоогоор гараагүй. Гэхдээ орон нутгийн гишүүн олонх сонгууль дөхсөн энэ үед энэхүү татварыг тэглэх болов уу? таамаг илүү бодитой.

Гурилын үнэ зохиомлоор өссөн гэж ШӨХТГ торгож байв. Харин  үйлдвэрлэгчид дахин үнээ нэмж хариугаа авч байв. Алтантариа төрийн бизнесээс хол байхыг анхааруулсан нь энэ байв.

Стратегийн бүтээгдэхүүн гэсэн нэрийн дор тариалахаас нь эхлээд шатахуун, хөнгөлөлттэй зээл гээд бүх төрөлд татвар төлөгчдийн мөнгөөр тариалангийн салбарт өнөөдрийг хүртэл дэмжлэг  үзүүлсэн. Гэхдээ салбар өнөөдрийг болтол тогтворжсонгүй. Гурилын үйлдвэрлэгчид тариаланчид хоёр талд гараад суучихсан. Төр оролцож байгаа нь хэмээн дотор давхиж явсаар салбар өөрийнхөө чадамжаар хөгжих чадахгүй төрөөс их бага хэмжээгээр хараат салбар болж хувирчээ.

http://www.ubstat.mn/Price7.aspx

No description available.

скачать dle 12.0