УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс түр зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.Иймд та харьяа дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжид хандаж иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэнэ үү.Улсын бүртгэлийн байгууллага 2023 оны 01 сараас эхлэн https://check.burtgel.gov.mn хаягаар таны оршин суугаа газрын хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжийг бүрдүүлсэн тул та уг холбоосоор нэвтэрч мэдээллийг нягтлан шалгана уу.
Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “Мэдээлэл зөрүүтэй бол мэдэгдэх” товчийг дарж, холбогдох утасны дугаараа оруулснаар санал хүсэлтээ илгээх, эсвэл Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжүүдэд биечлэн хандах боломжтой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.