Онцлох мэдээ / Улс төр

Яамнаасаа тор татсан бүлэглэлийн толгойг илээд өнгөрөөх үү?!

Хуваалцах:

Яамнаасаа тор татсан бүлэглэлийн толгойг илээд өнгөрөөх үү?!

 

Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр  гурав дахь өдрөө үргэлжлээд дуусах юм.

Тэгвэл бидний хэрэглэж буй эмийн чанарыг шалгах тоног төхөөрөмжийн хөгжил нь маш муу аж. Өөрөөр хэлбэл, гар утасны хөгжилтэй зүйрлэвэл NOKIA, машинаар бол Эксель ийм л лобарториор шинжилж байгаа нь харамсалтай хэмээн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир онцлов. Мөн тэрбээр энэхүү хуучирсан лобаритори чинь хяналт тогтолцооны харъяанд байх нь зөв үү? Үе үеийн сайд нар техник технологи нартайгаа танилцаж байсан уу? хэмээн асуулаа. 

С.Энхболд сайд: "Би өөрийн бие төлөөлөгч, ажлын хэсгээ ажиллуулж танилцсан.  Лобариторийн ажиллуулж байсан дарга нартай 3-4 удаа уулзаж ярилцсан. Хяналт тогтолцоо нь салбарынхаа хажууд л байх ёстой гэдгийг зөвлөсөн юм" гэлээ. 

С.Чинзориг сайд: "Эмийн тендерийг чанарын нөлөөлөл нь 70 хувь, эмийн нөлөөлөл нь 30 хувь байхаар батлуулсан. Чанар үр дүнд суурилсанд санхүүжилт өгөөд байдаг. Эмийн эмчилгээний идэвхжилийг бид үздэг болж байж үр дүнгээ өгч байна уу, гаж нөлөөтэй байна уу гээд чанар үр дүнгийн үзэж хянаад санхүүжилтээ олгоход анхаарч зайлшгүй хийх хэрэгтэй асуудлууд байна" хэмээн ярив.

Ийнхүү эмийн чанарын нөлөөллийг олигтойхон судалж чадахгүй байгаа гэдгээ тэд хүлээн зөвшөөрөв. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас эхлээд нийт 450 гаруй хүн эмийн салбарт компанитай нөхдүүдийн толгойг илээд өнгөрөөх үү?!

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа, ЭМЯ Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, МАК-ийн Н.Номтойбаяраас эхлээд нийт 450 гаруй хүн эмийн салбарт компанитай ил болов.

2023 онд ШӨХТГ, ЭМЯ-ны хамтарсан шалгалтаар “Монос фарм” ХХК -г давамгай байдлаа ашиглан, дахин борлуулах үнэ тогтоосон, өрсөлдөөнийг хязгаарласан гэдэг үндэслэлээр 8,4 тэрбум төгрөгөөр торгож байжээ. Энэ нь тухайн компанийн өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний дүн аж. Гэвч “Монос фарм” ХХК шүүхэд гомдол гаргаж, шийдвэрлэгдээгүй байна. Эмийн бизнест ямар их мөнгө эргэлддэг вэ? гэдгийн ганцхан жишээ энэ бололтой.

Өчигдрийн сонсголын үеэр:

  • ЭМЯ-ны удирдлагын 110 хүнээс 87 нь эмийн салбартай хамааралтай,
  • ЭМДҮЗ-ийн 28 гишүүнээс давхардсан тоогоор 35 нь хамааралтай,
  • Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 42 хүнээс 41 нь хамааралтай,
  • Эрүүл мэндийн ерөнхий газрын 93 хүнээс 57 нь хамааралтай,
  • Хүний эмийн зөвлөлийн 321 хүнээс 241 нь хамааралтай,
  • Гаалийн ерөнхий газраас 14 хүн хамаарал бүхий гэж зарлав.
скачать dle 12.0