Мэдээ мэдээлэл

Италид болсон Болонья хүүхдийн номын үзэсгэлэн дээр Хятад хүүхдийн ном анхаарал татав

Хуваалцах:
 

  61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын Болоньягийн  үзэсгэлэнгийн төвд 08-наас 11-нд зохион байгуулагдсан билээ. Хятад улс энэ жилийн үзэсгэлэнд анх удаа уригдсан бөгөөд "Хятад улаан" бүхий хятадын үзэсгэлэнгийн гол өнгө төрх нь гадаадын олон ном худалдагч, зочдын анхаарлыг татаж билээ.

Үзэсгэлэнгийн үеэр Хятадын үзэсгэлэнгийн хэсэгт хятадын анхны дүрслэх урлагийн үзэсгэлэн, хэвлэлийн үзэсгэлэн, дижитал хэвлэлийн үзэсгэлэн зэрэг хэд хэдэн салбар бий. Энэ нь зочдод Хятадын хүүхдийн ном хэвлэлийн салбарын ололт амжилтыг ойлгуулах цогц платформыг олгож байгаа юм. Зочид гол төлөв Европоос ирсэн бөгөөд Хятадын байрны урд зогсоод, гоё номуудыг үзэж сонирхов.

1964 онд байгуулагдсан Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн нь хүүхдийн ном, мультимедиа дэлхийн хамгийн чухал үзэсгэлэнгийн нэг юм. Үзэсгэлэнд 100 орчим улс, бүс нутгийн 1500 гаруй үзмэрчид оролцсон байна. Тэдний дунд Хятадын 60 гаруй гол хэвлэлийн групп, хүүхдийн хэвлэлийн газар, хэвлэлийн байгууллагууд оролцож, Хятадын хүүхдийн хэвлэлийн салбарын хөгжлийн ололт амжилтыг дэлхийд харуулж, хятад хүүхдийн номыг өндөр чанартай номын үзэсгэлэн, зохиолчдын харилцан яриа, солилцоо, хэвлэлийн бүтээгдэхүүний сурталчилгаа зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан дэлхий нийтэд идэвхтэй сурталчиллаа.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: http://www.news.cn/
скачать dle 12.0