Онцлох мэдээ / Дэлхийд

Н.Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй улсуудаас Венесуэлийн дипломатчдыг эргүүлэн татна

Хуваалцах:

Н.Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй улсуудаас Венесуэлийн дипломатчдыг эргүүлэн татна

 

КАРАКАС, 2024 оны долоодугаар сарын 30. /ТАСС/. Николас Мадуро Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Аргентин, Доминикан, Коста-Рика, Панам, Перу, Уругвай, Чили зэрэг 7 улсад суугаа дипломатч ажилтнуудаа Венесуэлийн засгийн газар эргүүлэн татах шийдвэр гаргажээ.

 

Үүний зэрэгцээ Венесуэлд суугаа дипломат ажилтнуудаа эргүүлэн татахыг дээрх улсуудаас шаардсан байна.

 

“Манай улсын бүрэн эрхт байдалд халдсан увайгүй үйлдэлтэй холбогдуулан Боливарын бүгд найрамдах Венесуэл улсын засгийн газар Аргентин, Чили, Коста-Рика, Перу, Панам, Доминикан, Уругвай дахь дипломат байгууллагуудын бүх ажилтнуудаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн бөгөөд Венесуэлд суугаа өөрсдийн төлөөлөгчдийг нэн даруй эргүүлэн татахыг  эдгээр улсын засгийн газруудаас шаардаж байна” гэж Венесуэлийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

 

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дээрх улсуудын гаргасан мэдэгдлийг тус яам “Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал” гэж дүгнэсэн байна. “Бие даасан байдлаа хамгаалахын тулд улс төр, хууль эрхзүйн арга хэмжээнүүдийг авах эрх Венесуэлийн засгийн газарт бий. Энх тайвнаар зэрэгцэн орших явдалд аюул учруулж буй аливаа үйлдлийг бид сөрөн зогсох болно” гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

 

7 дугаар сарын 28-ны өдөр Венесуэлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад саналын нийт хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар одоогийн Ерөнхийлөгч Н.Мадуро 5 150 092 сонгогчийн /саналаа өгсөн хүмүүсийн 51,2 хувь/ саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч Эдмундо Гонсалесийг 4 445 978 хүн /44,2 хувь/ дэмжсэн тухай Үндэсний сонгуулийн зөвлөл мэдээлсэн байна. 

скачать dle 12.0