Нийгэм

Арваннэгдүгээр сарын 1-нээс 189,000 орчим айл өрх цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана

Хуваалцах:

Арваннэгдүгээр сарын 1-нээс 189,000 орчим айл өрх цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд арваннэгдүгээр сарын 1-нээс хамрагдаж эхэлнэ. Ингэхдээ айл өрхийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100%-аар хөнгөлдөг билээ.

Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос тодруулснаар энэ жил 189,000 орчим айл өрх цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана гэж тооцоолоод улсын төсөвт 30.5 тэрбум төгрөгийг тусгажээ.

Хэрэглэгч тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг журамд тусгасан байдаг. Энэ дагуу зохицуулагдана.

Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

2024 оны эхний улиралд 176,000 орчим айл өрх 19.6 тэрбум төгрөгийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ.

Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам:

зураг
 

Харин айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг ирэх сарын 1-нээс нэмнэ гэж байгаа ч эцэслэн шийдэгдээгүйг тодотголоо.

Одоо мөрдөгдөж буй цахилгаан эрчим хүчний тариф:

зураг
скачать dle 12.0