Мэдээ мэдээлэл

“Зүүн хойдыг сурталчлан танилцуулах хурал”-ын хэвлэлийн бага хурал

Хуваалцах:
“ХКН-ын үлгэр - Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны зүүн хойд бүс нутаг дахь практик хэрэгжилт” сэдэвт сурталчлан танилцуулах хурлын хэвлэлийн бага хурал боллоо.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр

“ХКН-ын үлгэр - Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны зүүн хойд бүс нутаг дахь практик хэрэгжилт” сэдэвт сурталчлан танилцуулах хурлын хэвлэлийн бага хурал 10 дугаар сарын 13-ны үдээс хойш Гирин мужийн Чанчүнь хотын Олон улсын киноны хотхон дахь Ваньда зочид буудалд  болов.

Хурлын үеэр ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах яамны хэвлэлийн төлөөлөгч Хү Жаомин сурталчлан танилцуулах хурлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Өвөр Монголын Өдрийн сонины сурвалжлагч Ли Чаорань асуулт асууж буй нь

Хү Жаомин:

- ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах яам болон ХКН-ын  ӨМӨЗО-ны хороо, Ляонин мужийн хороо, Гирин мужийн хороо, Хармөрөн мужийн хорооноос хамтран зохион байгуулсан “ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны зүүн хойд бүс нутаг дахь практик хэрэгжилт” сэдэвт сурталчлан танилцуулах хурал 10 дугаар сарын 14-ний өдөр Гирин мужийн Чанчүнь хотод нээгдэх болно. Энэхүү удаагийн сурталчлан танилцуулах хурлыг “Зүүн хойдын бүрэн хэмжээний хөгжил шинэ амжилт гаргахыг дэмжье” гол сэдвийн эргэн тойронд зохион байгуулах бөгөөд  Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг олон улсын нийгэмд гүнзгий сурталчлан танилцуулахыг зорьсон билээ. Тодруулбал Хятадын зүүн хойд бүс нутгийн бүрэн хэмжээний хөгжлөөр жишээ болгон, Хятадын онцлогтой шинэ эрин үеийн үлгэр түүх ба ХКН-ын төр засаглалын үлгэр түүхийг шинэ өнцгөөс хүүрнэн танилцуулахыг зорьсон юм гэж хэллээ.

Тэрээр мөн дэлхийн 50 гаруй орноос хүрэлцэн ирсэн нам төрийн дээд удирдлага, Хятадад суугаа элчин, худалдаа аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид нийт 200 гаруй зочин хуралд оролцох тухай мэдээлсэн бөгөөд энэ тухай:

- Ази, Африк, Европ, Латин Америк, Австралийг хамарсан олон тивийн улс орны дээд түвшний төлөөлөгчид хурлыг зорин ирж байгаа нь олон улсын нийгмээс Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэл өндөр байгааг тодруулж байна гэж хэлэв. 

Гэрэл зургийг: ӨМӨС-ны сурвалжлагч Хойд-Улс

 

Зохиогч: С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж: Солонго сайт
скачать dle 12.0