Мэдээ мэдээлэл

Цөлжилттэй тэмцэх ажил эрчимтэй явагдаж байна

Хуваалцах:

10-р сарын 14-ний өдөр “Ногоон ирээдүй”Хятад, Монгол,Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Ордос хотын Далад хошууны салхины эрчим хүч, фотоволтайкийн нэгдсэн төсөлтэй танилцлаа. 

Энэхүү нарын эрчим хүчний төслийн бүтээн байгуулалт Далад хошуунд 2017 онд эхэлсэн бөгөөд нийт 25 км өргөн, 133 км урт нарны хавтан өрөх юм. 

Хөвчийн элсийн цөлжилттэй тэмцэх “Хятадын туршлага”-ын нэг онцлох зүйл бол цэвэр эрчим хүчийг экологийн нөхөн сэргээлттэй төгс хослуулсан фотоволтайкийн цөлжилттэй тэмцэх төсөл юм. Энэ төсөл нь “хавтан дээр эрчим хүч үйлдвэрлэх, хавтангийн доор мод тарих, хавтангын хооронд үржүүлэх, элстэй тэмцэх, хөрс сайжруулах, болон хөдөөгийн сэргэн мандалт”-ын "Фотоволтайк +" олон талын ашиг тусын дэвшилтэт туршлага болно. 2017 онд Хятад улсын гурав дахь ээлжийн тэргүүлэгч фотоцахилгаан эрчим хүчний хэрэглээний баазыг Хөвчийн элсэд барьж байгуулав. Одоо Хятад улсын хамгийн том гурван хэмжээст экологийн фотоцахилгаан элсэн цөлийг хянах төсөл энд хэрэгжиж байна. Орон нутаг нь аялал жуулчлалын нөөцийг баяжуулахын тулд шинэ эрчим хүчний салбарыг ухаалгаар ашиглаж байна. Энэхүү "шинэ эрчим хүч + соёлын аялал жуулчлал" арга нь жуулчдад экологийн хамгаалалт, ногоон хөгжлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломжийг олгож, Шян Шавань, Энгэбэй зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай нэгдэж, Хөвчийн элсийн олон улсын амралт зугаалгын газрын шинжлэх ухаан, технологийн цар хүрээгээ улам баяжуулж байгаа юм. 

Монгол Улсын Радио Телвезийн Үндэстний зөвлөлийн гишүүн В. Бат-Эрдэнэ: 

-Биднээр сэргээгдэх эрчим хүчний иймэрхүү томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Дэлхий нийтэрээ тэр дотроо Монгол Улсын цөлжилттэй тэмцэх ажил эрчимтэй явагдаж байгаа, байгаалийн гамшигт үзэгдлээс яаж хамгаалах, ногоон ирээдүйг яаж бий болгох талд хийгдэж байгаа ажил олон байна. Монгол улсын хувьд говь цөл цөлжиж байгаа үзэгдэл их байгаа юм, энэ сайн туршилгыг суралцаж ашиглах нь биднээрт маш чухал юм байна, сэргээгдэх эрчим хүч, салхиний эрчим хүч, нарны эрчим хүчийг ашиглах нь онгцогой чухал ач холбогдолтой байгаа юм. Ордос хотын Далад хошуу нь байгааль орчиндоо ээлтэй ногоон хөгжлийн асуудлаа маш сайн ажиллаж байгаа нь өнөөдөр бид сайн мэдэрлээ гэж сэтгэдлээ хуваалцав.

 

Найруулагч: Д.МӨЧИР, Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв
скачать dle 12.0