Мэдээ мэдээлэл

Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэлийн хамгийн хүчирхэг аж ахуйн нэг болохыг эрмэлзэж байна

Хуваалцах:

Бугат хотоос хойш 150 километрийн зайд орших Иньшань уулын хойд бэлд нам гүмхэн орших баялаг эрдэнэс уул нь газрын ховор гүрний мөрөөдлийн эхлэл болсон Баян-Овоо болох юм.

1959 оны сүүлээр Бугат ган анхны ховор металлын ферросиликон хайлшийг амжилттай үйлдвэрлэж, Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэл албан ёсоор эхэлжээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан эхний өдрүүдэд Хятад улс нийгмийн бүх давхарга хүнд хэцүү байдалд байсан юм."Үйлдвэрлэлийн витамин", "Шинэ материалын эх"болсны хувьд газрын ховор элемент нь дотоодын аж үйлдвэрийн ерөнхий түвшнийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боловч гадаадын технологийн монопол газрын ховор элементийн үйлдвэрлэлийн хөгжлийг эрс хязгаарлаж байсан байна.

1954 онд Бугатийн гангийн үйлдвэр байгуулагдсан тэр цагаас эхлэн шинжлэх ухааны судлаачид, ажилтад Баян-Овооны газрын ховор элементийн нөөцийг хөгжүүлэх чиглэлээр газрын ховор элементийн үйлдвэрлэлийг дэмжих үндсэн судалгааг гаднын ямар ч техникийн лавлагаагүйгээр бие даан хийж гүйцэтгэсэн.Тэд Баян-Овоо уурхайн баяжуулах процесс, нойтон олборлох процесс, пиро хайлуулах процесс, газрын ховор элементийн ган болон бусад салбарт ашиглах зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг даван туулсан байна.Гэвч 1970-аад оны эхэн үе хүртэл өндөр цэвэршилттэй газрын ховор эрдсийг цэвэршүүлэх патентлагдсан технологи хэдхэн өндөр хөгжилтэй орны гарт байсан.

1975 онд Академич Шюй Гуаншянь иж бүрэн каскад олборлох технологийг санал болгож, ялгасан газрын ховор элементийн цэвэршилт 99.99 хувьд хүрч, дэлхийд тэргүүлсэн.1986 онд Хятад улс газрын ховор элементийг хайлуулах, ялгах бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, газрын ховор элементийн хамгийн том үйлдвэрлэгч, нийлүүлэгч болсон.Бугатын ган нь мөн дэлхийн ховор элементийн баяжмалын хамгийн том үйлдвэрлэлийн бааз болсон юм.1997 онд Бугатын ган нь газрын ховор элементийн үйлдвэрлэлийн нөөцөө нэгтгэж, Ховор шорооны технологийн хүрээлэн(2015 онд "Умардын ховор шорооны хүрээлэн" гэж нэрлэсэн)-ийг байгуулсан билээ.Зах зээлийн хөгжилд тулгуурлан, Ховор шорооны технологийн хүрээлэн ховор шороон өнгөлгөөний материал, устөрөгчийн агуулах материал, эрчим хүчний батарейн гүн боловсруулах бүтээгдэхүүний салбарт нэвтэрч, Шэньжөү-5, Шэньжөү-6, Шэньжөү-7,Чан Э-1 зэрэг сансрын хөлөг болон хөөргөх төхөөрөмжид чухал эд анги нийлүүлсэн байна.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын газрын ховор элементийн үйлдвэрлэл алтан арван жилийг өнгөрөөсөн.Стратегийн ач холбогдолтой хөгжиж буй үйлдвэрүүд хурдацтай хөгжиж, газрын ховор элементийн дотоодын зах зээл идэвхжиж байна. Бугатын ган нь газрын ховор элементийн үйлдвэрлэлийн технологийн эрин үеийн өөрчлөлтийг дэмжихийн тулд технологийн өөрчлөлтийн процессын цуврал туршилтуудыг явуулахад анхаарлаа хандуулсаар иржээ.2023 оны 06-р сард Бугатын гангийн хатуу төлөвт устөрөгч хадгалах системийг үзүүлэх төхөөрөмж нь дэлхийн хүмүүсийг цочирдуулсан.2024 оны 03-р сард Бугат хотын газрын ховор элементийн судалгааны хүрээлэнгийн "газрын ховор элементийг эрүүл гэрэлтүүлэгт хувиргах шинэ материал"-аас үйлдвэрлэсэн ховор шороон цэнхэр гэрлийн эсрэг нүд хамгаалах гэрлийг зах зээлд гаргасан.Газрын ховор элементийн бактер арилгах машин, газрын ховор элементийн дулааныг хадгалах тоног төхөөрөмж, газрын ховор элементийн хөргөлт, дулаалга зэрэг хэд хэдэн шинэ газрын ховор материалууд нь газрын ховор элементийг өдөр тутмын амьдралд хэрэглэх хувилбарыг ихээхэн баяжуулж, хүмүүсийн сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг хангаж байна.

Өнөөдөр болоход Бугатын гангийн газрын ховор элементийн салбарын 200 гаруй шинжлэх ухааны судалгааны ололт амжилт, бүтээгдэхүүн нь Үндэсний патентын шилдэг шагнал, Үндэсний "863" хөтөлбөрийн шагнал, үндэсний шинжлэх ухаан, технологийн томоохон ололт амжилтад жагсаагдан,Бугатын ган нь нэгэнт дэлхийн газрын ховор элементийн салбарын тэргүүн эгнээнд орсон байна.

Өнөөгийн Бугатын гангийн үйлдвэр нь шинэлэг ололт амжилтыг нэг нэгээр нь "оюун ухаан"-аас "алт мөнгө" болгон хувиргаж, түүнийгээ "Улс орны чухал хэрэгсэл"-ийг бий болгох шинэ бүтээмжтэй хүчин болгон хувиргалаа.Бугатын ган нь Хятад улсын шинжлэх ухаан, технологийн гэрэл гэгээтэй хүчирхэг аж үйлдвэржсэн орон болох хүсэл мөрөөдлийг дэмжиж ирсэн бөгөөд үргэлжлэн дэмжих болно!

 

 

Зохиогч: ГАО ХҮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: ӨМӨС
скачать dle 12.0