Эдийн засаг:
Онцлох мэдээ / Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495 тэрбум төгрөг төвлөрч энэ нь иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг

Хуваалцах:

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495 тэрбум төгрөг төвлөрч энэ нь иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2024.12.20/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Ерөнхий сайд ард түмэндээ хандсан мэдэгдэл хийлээ.  

Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг талаар тойм мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 4.9 тэрбум доллар оны эцсээр 5 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын төсөв 1.3 их наядын ашигтай гарсан байна. Тиймээс хөгжлийн сан руу 50 хувь нь орох боломж энэ жилээс эхлээд үүснэ. Экспортын орлого 15.7 тэрбум ам.долларт хүрч үүн дотроо нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрсэн. Нэг үгээр хэлбэл өнөөдрийн байгаа дэд бүтцийн хувьд хамгийн дээд хэмжээгээр тээвэрлэлт хийсэн гэсэн үг. Яагаад энэ үзүүлэлтүүдийг өнөөдөр хэлэлцсэн бэ гэвэл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батална хэрэгжээд анх удаа мөнгөн дүнгээр мөнгөжиж байгааг дүгнэх хамгийн боломжит хугацааг дүгнэх хугацаа өнөөдөр байсан.

МАН, АН нам хүчилж, парламентын гишүүдийн тоог нэмж, бүсчилж сонгуулийн холимог тогтолцоонд орсноос хойш Үндэсний баялгийн санг байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан. Түүнээс хойш нэг жилийн хугацаанд үр дүнг дүгнэж үзсэн. Бид энэхүү дүгнэлтээр Баялагийн сан мөнгөжиж байгаа учир олон улсад баялгийн сангийн менежментийг гаргах шаардлагатай байгууллагыг өнөөдөр байгуулсан. Үүнийгээ бид өөдлөн дэвжих бэлгэдлээ бодож их хааныхаа нэрээр нэрлэх нь зүйтээ гэж үзсэн. Олон улсад Үндэсний баялгийн сан маань Чингис хаан гэдэг нэршлээр танигдана.

Ингээд өнөөдөр Үндэсний баялгийн санд буюу Ирээдүйн өв санд 4 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн байна. Ирээдүйн өв сангийн энэхүү 4 их наяд төгрөгийг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх өнөөдөр нээгдэж байгаа.

Хуримтлалын санд буюу Эрдэнэс Монгол болон хамтран ажиллаж байгаа нийт эрдэс баялгийн болон уул уурхайн ордын 34 хувьд ноогдох орлого иргэдийн хуримтлалд байна гэж хуульд заасан. Иргэдийн хуримтлалд өнөөдрийг хүртэлх жилийн хугацаанд 495 тэрбум төгрөг монгол иргэдийн нэрийн хадгаламжид бүртгэгдсэн байна. Үүнийг иргэн бүхэнд хувааж үзвэл нэг хүнд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Emongolia- гаар дамжин өнөөдөр нээлттэй болж байгаа.

Энэхүү дансаа шалгаж үзээд шаардлагатай гэж үзвэл иргэд карт хэлбэрээр баталгаажуулж авч болно. Гэхдээ уг мөнгийг бэлнээр зарцуулагдахгүй. Хугацаатай хадгаламж гэж ойлгож болно. Иргэд мөнгөө бэлэн бусаар эрүүл мэнд боловсрол, орон сууцжуулалтад зарцуулж болно.

Орон сууцжуулалт дээр ипотекийн эх үүсвэр өмнө нь нэлээд өндөр үнэтэй байсан бол он гараад бид залуу гэр бүлүүдийг дэмжих чиглэл дээр багц зарлахаар болсон. Төсөв хэрэв ашигтай ажиллавал төслийн илүү гарсан санхүүжилтийн 50 хувь нь тогтворжуулалтын сан руу 50 хувь нь хөгжлийн сан руу орох эрх зүйн зохицуулалттай. Энэ жилийн хувьд төсөв 1 орчим их наяд төгрөгийн ашигтай гарч байгаа учраас 500 тэрбум төгрөг хөгжлийн санд төвлөрнө гэсэн үг. Үүнийг Хөгжлийн банкаар дамжуулж зарцуулна.

Энэ хүрээнд Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд бондуудаа төлж, дампуурлаасаа гарсан. Тиймээс Хөгжлийн банк дээр хэд хэдэн өөрчлөлт хийх хуулийг оруулахаар өнөөдөр хэлэлцсэн. Ингээд Үндэсний баялгийн санг, Хөгжлийн сантай илүү холбох хүрээнд Хөгжлийн банкийг экспортыг дэмжих банк буюу сонгодог банк болгох хуулийн төслийг өргөн барих талаар өнөөдөр хэлэлцсэн. Хөгжлийн санг томоохон мега төслүүдэд зарцуулах боломжийг нээхийн тулд Хөгжлийн банкийг заавал сонгодог болгох шаардлагатай.

скачать dle 12.0