Эдийн засаг:
Хээрийн түймэрт өртсөн малчин өрхүүдэд туслахаар Дундговийн малчид хонь хандивлаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээлэл гараад байгаа.
Иймд Дундговь аймгийн малчдын дунд ”Нэг өрх-нэг хонь” уриалгыг тус аймгийг Засаг дарга С.Мөнхчулуун дэвшүүлж, аяныг амжилттай эхлүүлсэн юм.
Тэгвэл тус хандивын хүрээнд одоогоор “24,340,000 төгрөг, 2015 хонь, 2 адуу, 1 тэмээ, 450 ямаа" цуглараад байна
Хандивт мөнгөн дэмжлэг үзүүлэх данс: Дундговь аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс, Төрийн сан банк, 100080051407
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм

Түймэрт өртсөн айлуудад туслахаар
31-03-2025, 11:16
.png)
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
31-03-2025, 11:06

Улаанбаатарт 5 хэм дулаан байна
31-03-2025, 10:44

ГХЯ: Бангкок дахь Монголын 284 иргэн
31-03-2025, 10:19

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220
31-03-2025, 09:42