Мэдээ мэдээлэл

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн

Хуваалцах:

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 
Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдаж, халтиргаа гулсаа үүсч болзошгүйг анхааруулж байна.
2019 оны 04-р сарын 08-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.

2019 оны 04 дүгээр сарын 08-ны 20 цагаас 04 дүгээр сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, шөнөдөө ахиухан хэмжээний, өдөртөө бага зэргийн хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Бусад хэсгээр солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтэрч шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө үүлэрхэг, ахиухан хэмжээний, өдөртөө солигдмол үүлтэй, бага зэргийн хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Орхон Сэлэнгийн сав газраар 5-10 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хоноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-13-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газарскачать dle 12.0