Эдийн засаг:
1893 онд Аза Григгс Кэндлер "Кока Кола" хэмээх ундааг бүртгүүлснээр дэлхий даяар энэхүү ундаа үнэмшмээргүй амжилтанд хүрсэн билээ. Нэг хэсэгтээ кока коланд их хэмжээний анхаарал хандуулж байсан ч сүүлийн үед төдийлөн анхаарал хандуулах больсон юм. Тэгвэл та энэхүү чихэрлэг шингэнийг хэр их хэмжээтэй уудаг вэ? Өдөр бүр ууснаар таны биед гарах өөрчлөлтүүдийг хүргэе.
Биед шаардлагатай амин дэмийн урсгал багасна
Эцэг, эхчүүд маань жаахан байхад өдөр бүр сүү уу гэж зөвлөдөг байсны ачаар бидний бие организм тэжээллэг бодис, амин дэмээр сайн хангагддаг байсан. Гэвч нийгэм хөгжихийн хэрээр маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэх болсон нь хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон билээ. Та колаг уух үед таны гэдэсний ихэнх орон зайг түүнд агуулагдах бодисууд эзэлж байдаг гэдгийг мэдэх үү? Энэ нь хоол хүнсээр дамжиж орох ёстой амин дэмүүдийг хязгаарлаж байдаг юм. Орчин үед хүмүүс сүү уухаасаа илүүтэй кола уух болсон нь дэлхий нийтэд аюул дагуулсаар байна.
Үр дүн: Эмч нарын үзэж байгаагаар өдөрт 1 аяга л кола ууж болох аж. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь боломжгүй зүйл билээ.Тиймээс та эрүүл мэнддээ анхаарч нэг бол хангалттай хэмжээний сүү ууж байх хэрэгтэй, үгүй бол коланы хэрэглээгээ бүр мөсөн зогсоох хэрэгтэй юм. Эс тэгвээс таны биед агуулагдах кальцийн хэмжээ буурч, яс тань сийрэгжих болно шүү.
Архаг үрэвсэл сэдрэх магадлалтай
Америкийн "Framingham Heart Study"-ийн хийсэн судалгаагаар өдөрт 350мл-ээс дээш хийжүүлсэн ундаа уух нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулж, цусны даралт, сахрын түвшинг ихэсгэдэг болохыг тогтоожээ. Мөн таргалалтын эх үүсвэр болдог байна.
Харин Америкийн "Health Study II"-ын хийсэн судалгаагаар өдөрт нэг болон түүнээс дээш аяга кола уудаг эмэгтэйчүүд 2-р зэргийн чихрийн шижин тусах магадлал өндөртэй байдгийг нотолсон юм. Тиймээс ус ууж эхлэх талаар бодож үзээрэй.
Шүдний асуудал
Кола нь их хэмжээний сахар болон хүчлийг агуулдаг учраас шүдийг маш ихээр гэмтээж байдаг. 2003 онд хийсэн судалгаанаас харахад чихэрлэг хийжүүлсэн ундаа уух нь шүд цоорох, эмтрэх аюулд хүргэдэг гэдгийг баталжээ. Үүнийг үгүйсгэх хэрэггүй бөгөөд бодит байдал дээр нотлогдсон зүйл гэдгийг санаарай. Гэхдээ энэ нь зөвхөн кола гэлтгүй төрөл бүрийн энергийн ундаа уудаг хүмүүст ч хамаатай шүү.
Яс амархан хугарна
Кола болон бусад төрлийн хийжүүлсэн ундаа хэрэглэх үед ясны бат бөх байдал алдагдаж, хугарах аюултай байдаг. Энэ нь насанд хүрэгчдэд төдийгүй, хүүхдэд ч хамааралтай юм. 2004 онд эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад 9-16 насны ясаа хугалсан хүүхдүүдийн биед их хэмжээний кофеин байсан гэнэ. Энэ нь тэд кофе биш харин хийжүүлсэн ундаа ууж байсантай нь холбоотой юм.
Кола болон бусад төрлийн хийжүүлсэн ундаа нь ясны эрдсийн агууламжид сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, кофеин нь кальцийг шээсээр маш ихээр ялгаруулдаг учраас ясны сийрэгжилтэнд хүргэдэг аж. Эрдэмтэд хэдийгээр хавдрын эсрэг дархлаажуулалтын бэлдмэлийг гаргаж авахаар хичээж байгаа ч энэ төрлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа гэнэ. Тиймээс хэрвээ ясны асуудалтай болохыг хүсэхгүй л байгаа бол хийжүүлсэн ундааны хэрэглээгээ багасгаарай.
Кофейны сөрөг үр дагавар
Энэхүү чихэрлэг усны найрлагад кофеин агуулагдсан байдаг. Мөн цай, кофе, шоколаданд ч гэсэн бий. Согтууруулах бодис агуулаагүй 375мл ундаанд 40-50мг кофеин байдаг бөгөөд энэ нь 1 аяга хар кофетой дүйцдэг. Тиймээс нэг лааз хийжүүлсэн ундаа уусан бол өөрийгөө нэг аяга кофе уусанд тооц.
Мөн кофе хэтрүүлэн хэрэглэснээр донтох өвчтэй болдог бөгөөд бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ өдөрт бага хэмжээгээр буюу 20-200 мг кофе ууж байх нь эрүүл мэндэд төдийлөн сөргөөр нөлөөлөхгүй ба ажлын бүтээмжийг сайжруулдаг гэнэ.
Бензолын агууламжаас болж хавдар үүсэх магадлалтай
Сүүлийн үед энэ төрлийн ундааны бензолын түвшнийг бууруулах тал дээр томоохон орнууд анхаарал хандуулж эхэлсэн. Яагаад гэвэл бензол нь хавдар үүсгэдэг юм. Эрдэмтэд согтууруулах бодис агуулаагүй 100 ундааны 4-т нь бензолын түвшин 5 промиллээс их байгаа гэдгийг нотолжээ.2005 оноос үүнд анхаарч эрүүл мэндэд хортой түвшнийг нь бууруулсан ч гэсэн хуучин арга барилаа ашиглаж үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс цөөнгүй байсаар байна. Тиймээс эмч нар долоо хоногт 1 лааз хийжүүлсэн ундаа уухыг л зөвшөөрчээ.Дээр дурдагдсан бүх асуудал нь анагаах ухааны судалгаагаар батлагдсан бөгөөд кола уух эсэх нь таны л сонголт билээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11