Улс төр

С.Одонтуяа: Наад асуултаа эрчүүдээсээ очиж асуу

Хуваалцах:
AН-ын IX Их хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаас дараах зүйлийг тодрууллаа.
-АН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд болон Д.Мурат нарын нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлалаа. Гэвч Л.Болд гишүүн өөрийн хүсэлтээр намаас гарахаа мэдэгдээд байна. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг задарлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Наад асуултаа эрчүүдээсээ л очиж асуу гэж хэлэх байна. Ер нь эрэгтэй улстөрчид хаана, юу ашигтай байна түүнийгээ л ярьдаг. Манай эмэгтэйчүүд бол өөр. АН-д урваж, шарвадаггүй тууштай хүмүүс бол эмэгтэйчүүд л байна. Үргэлж намынхаа болон эх орныхоо эрх ашгийг өмнөө тавьдаг. Хамаг муу муухай зүйл эрчүүдээс л гардаг. Энэ ч утгаараа энэ асуултаа эрчүүдээсээ асуусан нь дээр байх гэж бодож байна. 
-Олон нийт болон улстөрчид АН-ыг үзэл баримтлалаасаа ухарсан, ардчилсан биш боллоо гэж шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би бол санал нийлэхгүй. Учир нь, хүн улс төрийн намыг анх сайн дураараа сонгодог. Нэгэнт л сонгоод орсон бол намынхаа дүрэм, журмыг нь дагах ёстой, үүрэгтэй. Өнөөдөр нам сахилга бат, хариуцлагатай байх ёстой. Ингэж байж бид улстөрчдөө бэлтгэнэ. Төрийн ажлыг хийхдээ ч сахилга баттай ажиллана. Монгол Улсад сахилга бат, хариуцлага л дутаж байна шүү дээ. Эрх чөлөө бол хангалттай байна. Тиймээс хэн дуртай нь, юу дуртайгаа хийдэг газар бол улс төрийн нам биш. 

Zindaa.mn
скачать dle 12.0