Мэдээ мэдээлэл

АНУ-ын хил дээр ирэх Африк цагаачдын тоо нэмэгджээ

Хуваалцах:

ВАШИНГТОН./AP/.
АНУ-ын Техас муж улсын Гааль, хилийн хамгаалалтын албан хаагчид өнгөрсөн долоо хоногт Африкийн орнуудын олон зуун иргэнийг саатуулсан байна.


АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газраас мэдээлснээр, Африкийн орнуудын цагаачдын тоо ихээхэн өсөж, өнгөрсөн тавдугаар сарын 30-наас хойш 500 гаруй цагаач иргэн Дель Рио хотын хилийн ойролцоо ирсэн ажээ. Тэдний дийлэнх нь Ангол, Камерун, Бүгд Найрамдах Конго улсын иргэд байжээ.

“Одоогийн байдлаар нийт 19 мянга орчим хүнийг саатуулаад байна. Баривчилгаанд 4000 хүнийг саатуулсан тохиолдолд өндөр үзүүлэлт хэмээн үздэг бол энэ тоо 6000 хүрсэн үед ноцтой түвшинд хүрсэнд тооцдог. Харин одоогийн нөхцөл байдлыг бид тодорхойлж чадахгүй байна” гэж Гааль, хилийн хамгаалалт газрынкомиссар Жон Сандерсхэлсэн байна. скачать dle 12.0