Эдийн засаг:
Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болох хуулийн зохицуулалт бий. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ УИХ-ын нийт гишүүдийн гуравны нэг нь сайд болж амжаад байна.
“Давхар дээл”-ийг тайлна гэж амласан МАН-ынхан өнөөдрийн байдлаар УИХ-ын, МАН-ын бүлгийн 25 гишүүнээ сайдаар томилжээ. Энэ нь УИХ-ын гурван гишүүн тутмын нэг бөгөөд энд ямар нэгэн давхардал байхгүй.
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Б.Бат-Эрдэнэ, Ж.Бямбацогт, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат гэж “давхар дээл”-тэй найман сайд байв. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ерөнхий сайдаас бусад 15 сайд бүгд “давхар дээл”-тэй. Нэмээд замын дунд Ж.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарыг гээж, Я.Содбаатарыг Зам тээрийн хөгжлийн сайдаар томилсон, мөн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлээд байгаа. Эдгээрийн нийлбэр нь “давхар дээл”-тэй 25 сайд. Одоо цаашдаа Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарын оронд мөн УИХ-ын гишүүдээс томилох чигтэй байгааг эх сурвалж хэллээ. Ингэсэн тохиолдолд МАН засаглаж эхэлснээс хойшхи 2.5 жилдээ УИХ-ын 27 гишүүн сайдаар томилогдох юм.
“Давхар дээлийг тайлна” гэсэн сонгуулийн амлалтдаа л асуудал байгаа болохоос биш, энэ нь УИХ-ын түүхэнд урьд өмнө байгаагүй дээд амжилт хараахан биш л дээ. 2004-2008 оны парламент гурван Засгийн газар сольж, давхардсан тоогоор 59 сайд томилсны 43 нь УИХ-ын гишүүд байлаа. Хэрвээ давхардлаа хасвал тэр үеийн УИХ-ын 35 гишүүн сайд болж амжсан байдаг юм. Энэ давхардал дунд одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдээс М.Энхболд, У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Б.Тэрбишдагва, Ч.Улаан нар парламентын нэгэн бүрэн эрхийн хугацаанд хоёр удаа сайдаар томилогдож байсан азтай улстөрчид. Ер нь л энэ үеийн УИХ үнэхээр томилогооны УИХ байв. 2004-2008 оны УИХ нь спикерээ гэхэд гурван удаа сонгосон бөгөөд анх Н.Энхбаяр, дараа нь Ц.Нямдорж, эцэст нь Д.Лүндээжанцан нар УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байв.
Гэхдээ ялгаа нь, тухайн үеийн парламент гурван Засгийн газар сольсон бол, өнөөдрийн нөхцөл байдалд МАН нь хоёр Засгийн газар сольсон хэрнээ л 25-27 “давхар дээл”-тэй сайд томилжээ. Үүнээс гадна 2.5 жилийн хугацаанд БСШУС-ын, мөн Зам тээврийн хөгжлийн сайдаар тус бүр дөрөв дэх сайдаа томилох гэж байна. Энэ бол УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаанд, мөн хамгийн олон засаг сольсон гэх 1996-2000 оны АН-ын засаглалын үед ч байгаагүй түүхэн амжилт болж байна. Өөр нэгэн түүхэн амжилт нь Я.Содбаатарыг сайдаар томилсных нь яг хоёр сарын ойн өдөр сайдаас чөлөөлөх тогтоолын төслийг өчигдөр УИХ-д өргөн барив. Өөрөөр хэлбэл, 1992 оны Үндсэн хуулийг баталснаас хойш хамгийн богино хугацаанд төрийн сайдын алба хашсан анхны хүн нь Я.Содбаатар болж байна.
Сонирхуулахад, хамгийн олон буюу гурван Засгийн газар огцруулж, дөрвөн Ерөнхий сайд томилсон 1996-2000 онд томилогдсон нийт сайдын тоо нь 29, тэдний 13 нь “давхар дээл”-тэй сайд нар байжээ. Учир нь, тухайн үеийн Засгийн газар хамгийн цөөн буюу 9 гишүүнтэй байсан бол, хамгийн олон болох 19 гишүүнтэй танхим мөнөөх 2004-2008 онд ажиллаж байжээ.
http://itoim.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
Өчигдөр, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49