Эдийн засаг:
БНТУ-ын Истанбул дахь ерөнхий консул асан Э.Мөнх-Очир Монголын ард түмнээс уучлалт гуйлаа. Их хэмжээний хар тамхи зөөвөрлөж байгаад баривчлагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар ажлаа сайн хийдэг хүмүүс байсан гэдгийг тэрбээр тодотгов. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учир янз бүрийн мэдээлэл гаргахгүй байхыг хүслээ. Б.Баттүшиг нь УДШ-ийн шүүгч Бат-Эрдэнийн хүү бөгөөд Истанбул дахь консулын газарт томилогдоод жил гаруй болж байжээ.
Түүнийг жолооч С.Эрдэнэбаярын хамт ХБНГУ-ын Дрезден хотын хорих ангид саатуулан шалгаж байгаа юм. Дипломат ажилтнуудын хар тамхины хэргийн энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нөгөөдөр байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөхөөр болжээ. 70 кг хар тамхи зөөвөрлөсөн хэргээр шалгагдаж байгаа Б.Баттүшиг Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад Банконг дахь элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байсан юм.
О.Шүрэнцэцэг
Эх сурвалж: zarig.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11