Мэдээ мэдээлэл

Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв

Хуваалцах:

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан дахин нэг иргэний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн талаар шинэ баримт дэлгэв.
С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдэн иргэн Ч.Ганхуяг гэгчийг Төв аймгийн хорих ангид бүтэн найман сар хорьж эрүүдэн шүүжээ.
Тэрбээр С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргийн гол зохион байгуулагч хэмээгдсэн нэгэн бөгөөд энэ тухайгаа “Найман сар хорихдоо 4 сарын турш өмгөөлөгчтэй, 6 сар ар гэрийнхэнтэй маань уулзуулаагүй, бүтэн 7 сарын турш агааржуулалтгүй, өмхий үнэртэй өрөөнд  хорьсон. Энэ хугацаанд нэг ч удаа агаар, салхинд гаргаагүй” гэжээ.
 Бохир хүйтэн, агааргүй өрөөнд өдөр шөнөгүй байнгын хурц гэрэлтэй орчинд хорьсноос болж түүний бөөр болон нүдний хараа мууджээ. Мөн эхнэрийнх нь авчирсан дулаан хувцасыг өгөөгүй байна.
 Тагнуул хүчний байгууллагынхан түүнд  цаазын ял тулгаж хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдож байх үед нь хэнтэй ч уулзуулахгүй ингэж байгаад цааш нь харуулчих вий ч гэх бодол төрдөг байснаа тэрбээр ярьжээ.  
Хэргийг нь хэдийгээр хэрэгсэхгүй болгосон ч А.Ганхуягийг бүтэн найман сарын турш ганцааранг нь тусгаарлан хорьж, хүчээр хэрэгт холбогдуулхаар тагнуулынхан эрүүдэн шүүж байсан нь багадаад өнөөдрийг хүртэл хилийн хоригтой байлгаж, бизнесийн боломжуудыг нь хүртэл хааж амьд үхдэл болгосон, хоёр ч удаа амь насыг нь хохироох оролдлого хийж байсныг Монголын ард түмэнд илчлэхийг хүссэнээ тэр Түр хорооныхонд ярьсан байна.
 Г.Ханскачать dle 12.0