Мэдээ мэдээлэл

“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ

Хуваалцах:
"Эко Алтан Заамар" компанийн уурхайд дахин осол гарч 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар осол өнөөдөр 14 цагийн орчимд гарсан бөгөөд талийгаач техникт дарагдаж амиа алдсан байна. Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байсан гэж мэдээллээ. 
Уг осол гарсан хэсэг нь туул голын баруун талд байрладаг тул Булган аймгийн Бүрэг Хангай сумын нутагт харьяалагддаг байна. Бид Булган аймаг дахь цагдаагийн хэлтэстэй холбогдож тодруулахад "Яг одоо цагдаагийн байгууллага газар дээр нь очиж үзлэг  хийж байна, осол юунаас болсныг хэлэх боломжгүй" гэсэн тайлбар өглөө.

Б.Шүрэнцэцэг 
Эх сурвалж: Төр.мн
скачать dle 12.0