Эдийн засаг:
Автомашин үйлдвэрлэгч Форд компани МакДоналдс түргэн хоолны сүлжээ рестораны кофены хаягдлаар машины сэлбэг хийхээр болжээ. Ингэхдээ хаягдлыг хүчилтөрөгч багатай өндөр температурт халааж хуванцар болон бусад хаягдал материалтай холино. Улмаар хэлбэрийг нь өөрчилж болдог үрлэн материал гаргаж авах юм.
Уг материалаар их гэрэл, хайрцаг болон бусад дотоод хэсгүүдийг бүтээх боломжтой гэнэ. Энэ нь хүнсний хаягдлыг багасгахаас гадна машиныг 20 хувь хөнгөн, шатахуун бага зарцуулдаг, хүлэмжийн хийн ялгаралт багатай болгох юм.
Сүүлийн үед автомашин үйлдвэрлэгчид хүлэмжийн хийг бууруулах, электрон машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Хүлэмжийн хийн дөрөвний нэг нь тээврийн хэрэгслээс ялгардаг байна.
Кофены үрний хуурай хальс нь кофе хуурах үйл явцад ялгардаг ба үүнийг бордоо, модны нүүрс болгон ашигладаг байна.
Eagle.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11