Эдийн засаг:
"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс хамтран зохион байгуулж буй "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.
Төр, засгийн удирдлагууд болон 21 аймгийн иргэдийн төлөөлөл оролцож, хариуцлагатай уул уурхайн төлөө үзэл бодлоо илэрхийлэх уг хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлсэн бөгөөд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр 21 аймагт явагдсан “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн тайлан, үр дүнгийн талаар үндсэн мэдээлэл өгсөн юм.
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Уул уурхайн салбарт орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай” БОАЖЯ-ны мэдээлэл, “Ашигт малтмал, газрын тосны салбарын мэдээлэл сэдвээр УУХҮЯ-ны мэдээлэл хүргэхээр төлөвлөснөөс гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний хэлэлцүүлэгт оролцогсдод хандан үг хэлэхээр хөтөлбөрт тусгаад байна.
Түүнчлэн “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Байгаль хамгаалал, уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” сэдвээр “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат, “Эх дэлхий, хүн төрөлхтөн, Монгол Улс, бодлогын шинэчлэл” сэдвээр “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Долгор, “Лиценз олгоход нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын хооронд үүсч буй зарим асуудлууд” сэдвээр Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга Б.Батболд, “Эх орон, газар шорооныхоо эзэн нь байцгаая” сэдвээр “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, “Боомтын хөгжил ба байгаль экологийн асуудал” сэдвээр эрдэмтэн судлаач Х.Түмэнгэрэл, “Уул уурхайд тавих хяналтыг өндөржүүлэх нь” сэдвээр Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа нар илтгэл тавих юм.
"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн баг өнгөрсөн хугацаанд 12000 км зам туулан, 35 хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулсан бөгөөд ийнхүү Төрйин ордонд нэгдсэн хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд нэгдсэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хариуцлагатай уул уурхайн төлөө шаардлага хүргүүлэх юм байна.
Дашрамд тэмдэглэхэд, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-уудын эхлүүлсэн Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл өмнө нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль сахиулах, уул уурхай хариуцлагатай байх, хэвлэл мэдээлэл хараат бус ажиллах, байгаль эхийг хамгаалах жишиг тэмцэл болж байсныг дурьдах нь зүйтэй. Үүнээс үндэслэн хууль бус, хариуцлагагүй уул уурхайн талаарх мэдээллийг төр, түмэнд нээлттэй, ил тод болгож хуулийн дагуу үнэн, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө ийнхүү "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлсэн юм.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
М.Хангал
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11