Эдийн засаг:
АНУ-ын Калифорни мужийн Фресно хотын цагдаа нар 2019 оны арваннэгдүгээр сард дөрвөн хүний амь насыг буудан хороосон гэх хэрэгт сэжиглэж “Монголын хөвгүүд нийгэмлэг”-ийн зургаан гишүүнийг баривчилсан талаараа өчигдөр мэдээлэл хийжээ.
Фресно хотын цагдаагийн газрын дарга Энди Холл хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдээлэлдээ “Баривчлагдсан сэжигтэн этгээдүүд өөрсдийгөө “Монголын хөвгүүд нийгэмлэг”-ийн гишүүн гэдгээ хүлээсэн. Тус нийгэмлэгийн нэг гишүүнийг “Asian crips” бүлгийнхэн хөнөөсөн учраас өшөөг нь авч дээрх хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлсэн” гэсэн байна.
Калифорни мужийн Фресно хотод өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хагас автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд гэрийнхээ арын цэцэрлэгт хөлбөмбөгийн тэмцээн үзэж байсан хүмүүс рүү гал нээж, дөрвөн хүний амийг хөнөөж, зургаан хүнийг шархдуулсан ноцтой хэргийг үйлджээ.
Фресно хотын цагдаагийн ажилтнууд арванхоёрдугаар сарын 17-нд хулгайн хэрэгт сэжиглэн Билли Шионг гэх 25 настай залууг баривчлах үед түүний биеэс олдсон галт зэвсэг нь дөрвөн хүний амийг хөнөөхөд ашигласан зэвсгийн нэг болох нь тогтоогдсон тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж тус хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг баривчилсан байна.
Арванхоёрдугаар сарын 26-нд Фресно хотын цагдаа нар 27 настай Энтони Монтес, 19 настай Жевони Делгадо, 30 настай Пао Ванг, 26 настай Парго Кью, Жиони Сионг нарыг баривчлах үед тэдний байрлаж байсан газраас 12 галт зэвсэг, 46000 ам.доллар бэлнээр олдсон байна. Мөн дээрх 12 галт зэвсгийн хоёр нь дөрвөн хүний амь насыг хөнөөхөд ашигласан зэвсэг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.
Livetv.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11