Мэдээ мэдээлэл

Хавдраас урьдчилан сэргийлье

Хуваалцах:
Хавдраас урьдчилан сэргийлье.
Эрүүл хоол хүнс хэрэглэ
Ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэ. Өдөр бүр биш ч 7 хоногийн 3-4 хоногт нь олон төрлийн жимс, хүнсний ногоо идэхийг хичээгээрэй. Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг хязгаарлаарай.
Тамхи бүү хэрэглэ‼
Тамхи татдаг хүмүүс уушгины хорт хавдар, ходоод, улаан хоолойн хорт хавдраа өвчлөх эрсдэл өндөр байдаг.
Идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийж, хэвийн жингээ хадгал‼
Дасгал хөдөлгөөн зарим төрлийн хавдраас сэргийлэх нөлөөтэй. Жишээ нь бүдүүн шулуун гэдэс, цэвэршилтийн дараах хөх, умайн дотор салстын хавдруудаас сэргийлдэг. Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, алхах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдэлийг бууруулна.
Дархлаажуулалтад хамрагдаарай‼
Элэгний В вирус, хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаар элэг, умайн хүзүүний хавдраас сэргийлж чадна.
Үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаарай‼
-Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг,
-Ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг
-Умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг
-Уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг,
-Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт жил бүр тогтмол хамрагдаарай.
скачать dle 12.0