Мэдээ мэдээлэл

Э.Сарантогос: Чингис хааны тухай сөргөөр ярьсан асуудлыг дэвэргэж болохгүй

Хуваалцах:
Иран улсын өндөр албан тушаалтан Монгол Улсын түүх, бахархалт зүйлийн тухай таагүй үг хэлсэн. Энэ талаар иргэд олон нийтийн цахим сүлжээгээр дургүйцлээ илэрхийлж буйтай холбогдуулан ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосоос тодрууллаа.

-Ойрхи Дорнодод хурцадмал нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор Ираны зарим албан тушаалтан Монголын түүх, Чингис хааныг хавчуулан сөрөг байдлаар ярьсан. Үүнийг ГХЯ анхаарч байгаа юу?

-Тус бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд Монгол Улс санаа зовниж байна. Энэ асуудал яриа хэлэлцээний замаар намжмал байдалд шилжээсэй гэж бид хүсэж байна. Таны хөндсөн асуудлын тухайд үүнийг олон нийтийн сүлжээгээр ярьж хэлэлцэх, дэвэргэх зүйл биш болов уу. Бид дипломат шугамаар ажиллаж байгаа.

Л.Нандинцэцэг
скачать dle 12.0