Мэдээ мэдээлэл

“Монголын сайхан бичигтэн” уралдаанд 5-97 насны 4000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ

Хуваалцах:
Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2019“ улсын уралдааныг 23 дахь жилдээ зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. “1-11 дүгээр ангийн сурагчид”, “12 дугаар ангийн сурагчид”, “Мэргэжлийн багш нар”, “Насан хүрэгчид, “Сайхан бичигтэн анги”, “Бичлэгийн бус бүтээл”, “Уран бичлэг” гэсэн долоон ангилалд 4000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ.
Оролцогчдын хамгийн ахмад нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн, хамгийн бяцхан нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын таван настай Ү.Эмүжин байв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд өнөө жил өөрсдөө болон шавь нар, анги хамт олноо олон жил бэлтгэж амжилттай оролцуулж буй эх хэл бичгийн зарим багш нарт Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, мөн БСШУСЯ-ны шагнал “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдэг, “Жуух бичиг” гардуулж, баяр хүргэлээ.

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2019” УРАЛДААНЫ АВАРГУУД:
1-11 дүгээр ангийн сурагчид:
1-р байр:
1-7 дугаар ангийн ангилалд Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 6в ангийн сурагч Б. Урангоо,
8-11 дугаар ангийн ангилалд Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Эрдмийн далай” сургуулийн 9в ангийн сурагч Б.Амарзаяа,
2-р байр:
8-11 дугаар ангийн ангилалд Баянхонгор аймаг. Баянцагаан сум. 10а ангийн сурагч У. Намуун,
1-7 дугаар ангийн ангилалд Нийслэлийн СХД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Д. Анужин,
3-р байр:
Нийслэлийн СХД-ийн 65-р сургуулийн 11б ангийн сурагч Ж. Номин-Эрдэнэ
Төв аймаг. Жаргалант сум. 11а ангийн сурагч Б.Хүслэн
Тусгай байр:
-  Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11б ангийн сурагч Г.Эмүжин,
-  Дорнод аймаг. Хэрлэн сум. “Шинэ хөгжил” сургуулийн 9б ангийн сурагч  Т.Оюунзул,
-  Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч  Э.Номин,
-  Өвөрхангай аймаг. Арвайхээр сум. “Мэргэд” сургуулийн 2б  ангийн сурагч Э.Хонгорзул

12 дугаар ангийн сурагчид:
-Дундговь аймаг.  Сайнцагаан сум. “Хүмүүнлэг” сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхзул,
-Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Н.Батчимэг,
-Сүхбаатар аймаг. Баруун-Урт сум. Нэгдүгээр сургуулийн 12г  ангийн сурагч Ө.Сайнцэцэг,
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн 12в ангийн сурагч  Б.Зэсмаа нар тодорсон бөгөөд эдгээр сурагчдад МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог уламжлалтай.

Мэргэжлийн багш нар:
1-р байр: Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа
2-р байр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн багш Т.Отгон-Эрдэнэ
3-р байр: Хөвсгөл аймгийн “Сод эрдэм” сургуулийн багш Б.Алимаа
Тусгай байр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэл иргэншлийн дээд сургуулийн багш Дэмбэрэлсүрэн
- Нийслэлийн 31-р сургуулийн багш Э.Цэдэвдолгор

Насанд хүрэгчид:
1-р байр: Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор
2-р байр: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны ангийн оюутан Б.Баянжавзан
3-р байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр
Тусгай байр:
-БСШУСЯ-ны мэргэжилтэн Д.Наранзул
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л.Эрдэнэдалай

Сайхан бичигтэн анги:
1-р байр: Нийслэлийн 1-р сургуулийн 9а анги. Бэлтгэсэн багш: Ц.Норпил
2-р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11д анги. Бэлтгэсэн багш: Б.Сүлдбаяр
3-р байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8д анги. Удирдсан багш: Б.Анхбаяр

Бичлэгийн бус бүтээл:
1-р байр: Хөвсгөл аймаг.  Жаргалант сум.  Ахмад багш Д.Сайнтогтох
2-р байр: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 9г ангийн сурагч Н.Нямчимэг
3-р байр: Хөвсгөл аймаг. Баянзүрх сум. Монгол хэлний багш Б.Долгормаа, иргэн Г.Даваажав нарын хамтарсан бүтээл
Тусгай байр: Төв аймгийн Жаргалант сумын 9в ангийн сурагч Ч.Өнөрзаяа,
- Сэлэнгэ аймаг. Сайхан сум. Нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Эрдэнэбаатар

Уран бичлэг:
1-р байр: О.Ням-Очир /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/
2-р байр: Ц.Бямбажав /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/
3-р байр: Б.Арсай /Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан/
Тусгай байр: О.Энх - Од /чөлөөт уран бүтээлч/
-  Т.Хүмүүжилт  /ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшин хошууны ажил мэргэжлийн дээд сургуулийн дэд захирал, уран бичээч/
Нэрэмжит шагналтнууд:
Их эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан сангийн нэрэмжит шагналтан: Чингэлтэй дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын хамт олон.

Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8 “В” анги, бэлтгэсэн багш Н.Батцэцэг.

Ахмад дипломатч Х.Намчины нэрэмжит шагналтан: Архангай аймгийн Хайрхан сумын 10 “А” анги, бэлтгэсэн багш О.Чулуунбаатар.

МУСТА, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 10 “А” анги, бэлтгэсэн багш Н.Номинтуяа.

Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр:
Б.Должинсүрэн-Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургуулийн сургалтын менежер

“Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр:
1.О.Оюунтунгалаг-Хөвсгөл аймгийн БСУГ-ын монгол хэл, монгол бичиг, уран зохиолын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн
2. Б.Мөнхтуул-Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш
3.Б.Ганчимэг-УБ хотын СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш

БСШУСЯ-ны Жуух бичгээр:
1.Э.Сүрэнчулуун-Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш
2.Д.Уранбилиг-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш
3.Г.Ганбаяр-Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш
4. Мижиддоржийн Мөнхжаргал-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш.

Эх сурвалж: mecss.gov.mn


скачать dle 12.0