Эдийн засаг:
Interesting Engineering хэвлэл XXI зууны хоёр дахь арваныг хэрхэн зөгнөж байсныг эмхэтгэн нийтэлжээ. Эдгээрээс зарим нь үнэхээр амьдралд биеллээ олсон байх юм.
2020 оны Олимп
Спорт ундаа үйлдвэрлэгч All Sports компани 2020 он зуны Олимпийн албан ёсны ивээн тэтгэгч болно гэж 1996 онд зарлан энэ тухай видео танилцуулж байлаа. Энэ бичлэгт нисдэг тамирчид зэрэг зөгнөлт киноны хэсгүүд шиг дүрслэлүүд олон гарчээ.
Ирээдүйн утас
1995 онд Dorling Kindersley хэвлэлийн газар "Ирээдүй" нэртэй ном хэвлэн гаргасан бөгөөд энэ номонд ирээдүйн гар утасны талаар тун оновчтой өгүүлжээ. Энэ номын зохиогчдын бичсэн шиг бид өдөр тутам дүрст дуудлага хийдэггүй ч ихэнх гар утсанд дүрст дуудлага хийх функц байдаг.
"Өнөөдөр мэдэхгүй, 2020 онд мэдэх ёстой зүйлс"
Ийм гарчигтай нийтлэл 2000 онд Discover сэтгүүлд нийтлэгдэж байжээ. Нийтлэлийн зохиогч ойрын 20 жилийн технологийн хөгжлийг зөгнөсөн байна. Дуу хоолойгоор удирдах ахуйн техник, жолоочгүй автомашин, хувийн мэдээллийн нууцыг хадгалах асуудал гээд энэ нийтлэлд өгүүлсэн зөгнөлүүдээс олон нь биелжээ.
Сарны бааз
1987 онд "Сарны баазад тавтай морил" нэртэй комикс гарч байлаа. Энэ зурагт номонд зохиогчид хүмүүс дэлхийн дагуул дээр анх хэрхэн суурьших талаар зөгнөжээ. Мөн 2020 онд латин америк хүн АНУ-ын Ерөнхийлөгч байна гэж зөгнөсөн байна. Энэ номны бүхий л дүрслэл шинжлэх ухааны зөгнөл хэвээр үлджээ.
Саран дээрх Олимп
1980-1990-ээд оны үеийн ирээдүй судлаачдын хувьд саран дээрх амьдрал болон Олимпийн наадмын хувь заяа гэсэн хоёр сэдэв нэн чухал байсан бололтой. Энэ комиксын зохиогчид сар руу тамирчдыг "хөөргөсөн" бөгөөд саран дээр Олимпийн бамбар хүргэх анхны тамирчид нь Афиных байх гэнэ.
Нисдэг тээврийн хэрэгсэл
1984 оны 11 дүгээр сард гарсан Марвелын Machine комиксод 2020 оныг нисдэг машин, мотоциклтэйгээр дүрсэлжээ. Хэдийгээр тээврийн хэрэгслийг нисдэг болгох туршилтууд хийгдэж, нисдэг таксиг хөдөлгөөнд нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж байгаа ч яг энэ зурагт номон дээр гардаг шиг болоход багагүй цаг хугацаа хэрэгтэй.
Туслах сармагчин
1967 онд The Futurist сэтгүүлд Америкийн эрдэмтэн Гленн Теодор Сиборгийн XXI зууныг зөгнөсөн нийтлэл гарч байжээ. Энэ нийтлэлд, ирээдүйд гэрийн ажилд туслах ажилтан авч чадахгүй байгаа хүмүүс өндөр оюун ухаант амьтдын тусламжийг авна. Тухайлбал сармагчин жолоочийн ажил гүйцэтгэнэ хэмээн зөгнөж байжээ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11