Мэдээ мэдээлэл

Эхнэр хайж буй пакистан Халк

Хуваалцах:
27 настай Арбаб Хитер Хаят гэх пакистан эр эцэг эхийн хамт амьдардаг ч одоо бол хайртай бүсгүйгээ олж, эцэг болохыг хүсч байгаа аж. 
Түүний хувьд хамт амьдрах хүсэлтэй 300 гаруй эмэгтэйд татгалзсан хариу өгчээ. Учир нь түүнд тохирох биеийн харьцаатай эмэгтэй байсангүй.
Аварга биетэй эрд тохирох эмэгтэйн хамгийн эхний шалгуур нь 100 орчим кг жинтэй байх гэнэ. Мэдээж хэрэг ийм хэмжээний эмэгтэй байхгүй бол аварга эр няц дарч болзошгүй. 
Түүнээс гадна биеийн өндөр нь 193 см-ээс бага байх хэрэггүй. Учир нь Арбаба өөрөө 198 см өндөр аж.
Үүнээс гадна маш сайн хоол хийдэг байх. Халк шиг том эрийн идэх дуршил маш их бөгөөд тэрбээр өдөрт 10 мянган каллоритой хоол хүнс хэрэглэдэг байна. Жишээ нь өглөөний цайндаа л гэхэд 36 өндөг иддэг бол өдрийн хоолонд 3 кг мах, хэд хэдэн аяга будаа, 5 литр сүү уудаг. 

скачать dle 12.0