Мэдээ мэдээлэл

Валидолыг эмийн сангаасаа нэн даруй гаргаж хая

Хуваалцах:

Украины хүүхдийн эмч, зохиолч, “Комаровский эмчийн сургууль” нэвтрүүлгийн хөтлөгч Доктор Евгений Комаровский Валидол эмийг ямар ч эмчилгээний үр дүнгүй гэж мэдэгджээ.
“Валидол бол Бамбайн хандны гааны найрлагатай, гаа үнэртсэн, аманд сэнгэнэхээс өөр ямар ч үр дүнгүй бэлдмэл. Өөрөөр хэлбэл Валидол нь багахан ч атугай эмчилгээтэй гэж нэг ч судалгаагаар батлаагүй. Валидолын бүх судалгаа өнгөрсөн зууны 70-аад онд дууссан. Тэр цагаас хойш дэлхий дахинаа огт сонирхол татахааргүй эд болсон. Өөрөөр хэлбэл Валидолын үр дүн нь гаатай чихэр, эсвэл ханиалганы хүлхдэг чихэр шиг л гэсэн үг. Дээр нь огт хор нөлөөгүй. Тиймээс зүгээр л хүлхэж болно” гэжээ. Гэхдээ өөр эрсдэл байгааг Комаровский анхааруулжээ.
“Эмээ тань, эсвэл өвөө тань зүрхээр нь өвдөх үед орчин цагийн зөв зохистой тусламж хүргэхийн оронд суугаад, Валидол хүлхээд байвал ямар байх вэ. Ингэж суутал зүрхний шигдээс тусч, “Сайн уу, эмээ” гэхийн оронд “Баяртай, эмээ” гэх болно шүү. Тиймээс эмээ тань, ойр дотны хүмүүс тань, эсвэл та зүрх өвддөг бол XXI зуунд тохирох оногоо тогтоож, юунаас болоод өвдөөд байгаагаа мэдэх, үүнийхээ дараа тохирох эмчилгээ бичүүлэх хэрэгтэй. Соёл иргэншлийн эмчилгээнд Валидол огт багтахгүй. Та, эсвэл таны төрөл төрөгсөд Валидол хүлхээд л сууж байх зуураа цаг хугацаагаа алдаж, эрүүл мэнд, амь насаараа тоглож байгаа гэдгийг санаарай. Тиймээс эмээгийн тань эмийн санд Валидол байвал нэн даруй хаясан нь өлзийтэй” гэжээ.
Эх сурвалж: fithacker.ru
скачать dle 12.0