Эдийн засаг:
Зорилгодоо хүрэхийн тулд магтаал сайшаал, богино хугацааны шан харамжаас өөрийгөө ангижруулах нь ажлын амжилт, амьдралын сэтгэл ханамжийг бий болгодог байна. Тиймээс та өөрийн хүүхдэд энэхүү чадварыг бий болгож, ирээдүйг нь гэрэлтүүлэхийн тулд дараах 10 зөвлөмжийг дагаарай.
1. Гадаа тоглуул
Мод ургамал, агаар салхи нь хүүхдийн сэтгэл санааны байдлыг эрс дээшлүүлдгийг СУДАЛГААГААР олж илрүүлжээ. Түүнээс гадна бас нэгэн СУДАЛГААГААР үеийнхэнтэйгээ тоглож, тоглонгоо өөрийгөө сорьж, бусадтай харьцаж байсан хүүхдүүд хүмүүстэй харилцах, сэтгэл хөдлөлөө удирдах чухал чадварыг эзэмшдэг байна.НИЙГМИЙН ЧАДВАР ӨНДӨРТЭЙ ХҮҮХДҮҮД том болоод эрүүл бус харилцаанаас зайлсхийх, дээд боловсрол эзэмших, хорт зуршлаас хол байх чадвар хавь илүү байдаг байна.
2. Дэлгэц ширтэх хугацааг хязгаарла
Гар утас хүүхэд саатуулах гарамгай хэрэгсэл боловч энэ нь хүүхдийн сэтгэлзүйд ноцтой хохирлыг учруулдаг ажээ. “Emotion” сэтгүүлийн 2018 онд явуулсан СУДАЛГААГААР дэлгэц ширтэхийн оронд спорт, нийгмийн ажил зэрэг цахим бус зүйлсэд цаг хугацаагаа зарцуулдаг хүүхэд илүү аз жаргалтай байжээ. Тиймээс та дэлгэц ширтэх хугацааг гэр бүлийн орчин, машин, гадаа тоглох зэрэг үед хязгаар тогтоохын зэрэгцээ компьютер, телевизийн хэрэглээнд ч анхаарлаа хандуулаарай.
3. Талархалтай байх дадлыг бий болго
Хэн нэгэнд талархлаа илэрхийлэх, байгаа зүйлдээ талархалтай хандах нь АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ЭРС ДЭЭШЛҮҮЛДЭГ байна. Тэгвэл хүүхдэд “Баярлалаа” гэж хэлэхээс илүүтэй чин сэтгэлийн талархал илэрхийлэх, түүнийг мэдрэх мэдрэмжийг бий болгоход эцэг эхийн оролцоо, гэр бүлийн орчин маш чухал ажээ. Аав ээж нь байгаа зүйлсдээ талархалтай байх, бусдад баярлаж талархсанаа илэрхийлж байх нь хүүхдийг өөдрөг, сэтгэл хангалуун болгодог байна.
4. Өөрийгөө сорих сэдлийг дэмж
Хичээлээ давтах, шинэ зүйл сурах, чадахгүй зүйлдээ хичээл зүтгэл гаргах гээд асуудал бэрхшээлтэй нүүр тулж, өөрийн хязгаарыг давдаг хүүхэд хойшдын амьдралдаа илүү амжилт гаргадаг байна. Хүүхдэд энэхүү сэдэл бий болоход эцэг эхийн дэмжлэг, итгэл, хүлээлт ч багагүй хэмжээнд нөлөөлдөг ажээ. Харин тодорхой хэмжээний хүлээлт найдвар хүүхдийг хурцалдаг ч, ТӨГС ТӨГӨЛДРИЙГ ХҮҮХДЭЭСЭЭ ШААРДАХ НЬ тэдэнд сэтгэл зүйн дарамт, түүнийг дагах олон асуудлыг бий болгодгийг санах хэрэгтэй.
5. Агшин зуурын сэтгэл ханамжаас хол байхыг үлгэрлэ
Дахиад нэг амттан идэх, гэрийн даалгавраа орхиж найзуудтайгаа хөгжилдөх, гэрийн ажлаа цалгардуулан дэлгэц ширтэх зэрэг нь богино хугацаанд сэтгэл ханамж өгөх боловч энэ нь хүүхдийн амьдралд урт хугацааны асуудлыг бий болгодог. Тиймээс эдгээр тохиолдолд өөрийгөө хянах, хариуцлагаас зугтаах мэдрэмжийг ӨДӨӨХ ЗҮЙЛСЭЭС ХОЛ БАЙХ дадлыг суулгах нь нэн чухал юм. Энэхүү дадлыг томчууд ч өөрсдөдөө суулгах нь зүйтэй.
6.Гэрийн ажилд оролцуул
Гурав буюу дөрвөн настайгаасаа гэр орны ажилд оролцож эхэлсэн хүүхдүүд хожмоо өндөр амжилтад хүрэх магадлал хамгийн их байдгийг СУДАЛГААГААР тогтоожээ. Гэр бүлдээ үүрэг оролцоотой байх нь хүүхдийг илүү ойр дотно, сэтгэлийн хаттай болгодог бөгөөд энэ нь хүнд асуудлыг даван туулах зориг тэвчээрийг олгодог байна. Гэрийн ажил нь нийгэмшлийн үүргээс гадна уйтгартай, сонирхолгүй ажлыг даван туулах дадлыг бий болгох, өөрийн үүрэг оролцоогоор орчин тойрондоо өөрчлөлтийг бий болгох итгэлийг нэмэгдүүлдэг ажээ.
7. Хамтдаа хоолло
Гэр бүлийн гишүүд хичнээн завгүй, ямар ч ялгаатай хуваарьтай байсан хамтдаа хооллож байх нь хүүхдийн хүмүүжилд чухал нөлөөтэй юм. Гэр бүлээрээ хооллох давтамж өндөртэй өсвөр насныхан сэтгэл гутралд бага автдаг, амьдралын илүү идэвхтэй хэмнэлтэй байдгийг ч нэгэн СУДАЛГАА илрүүлжээ. Түүнээс гадна эцэг эхтэйгээ хооллодог хүүхэд жингийн илүүдэлтэй болох, хоолны буруу дадалтай болох магадлал багатай байдаг байна.
8. Хязгаартай эрхлүүл
Хүүхдийнхээ хүссэн бүрийг авч өгөх, бэлэг сэлт, магтаалаар бялхуулах нь тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, ямар нэг зүйлээр дутах мэт БАЙНГЫН СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ байдлыг төлөвшүүлдэг байна. Тиймээс хүүхдийнхээ хүссэн бүрийг гүйцэлдүүлэхийн оронд тэдэнд тэрхүү эрхийг олж авах боломж олгох, үүрэг хариуцлагын тогтолцоог бий болгох нь тэдэнд илүү их сэтгэл ханамжийг олгодог ажээ. Мөн эд зүйлээс илүүтэй АМЬДРАЛЫН ТУРШЛАГА, САЙХАН ДУРСАМЖИЙГ бий болгодог зүйлс хамгийн үнэ цэнэтэй бэлэг болдог байна.
9. Гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хий
Идэвхтэй дасгал хөдөлгөөнөөс гадна гэр бүлээрээ салхинд гарч алхах, байгальд цагийг өнгөрөөх ч багтах юм. Дасгал хөдөлгөөн нь тархийг идэвхжүүлж, аз жаргалын мэдрэмжийг бий болгохоос гадна хүмүүсийн харилцааг бататгадаг байна. Тиймээс гэр бүлийн гишүүд хамтдаа дасгал хийх нь сэтгэл ханамж, ойр дотно мэдрэмжийг нэмэгдүүлдэг ажээ.
10.Бусдад тусал
Бусдын төлөө ямар нэг үйл хийх нь аз жаргалыг бий болгодог нэгэн том хүчин зүйл юм. Тиймээс хүүхдэдээ бусдад туслахыг сургах нь тэднийг аз жаргалтай болгож, аз жаргалын мэдрэмж нь эргээд бусдад туслах мэдрэмжийг төрүүлдэг эерэг урсгалыг бий болгодог байна. Өдөр бүр бусдад хэрхэн тусалснаа хуваалцах, нийгмийн төлөөх байгууллагад хүч хөдөлмөрөө шингээх, халаасны мөнгөний зарим хэсгийн сайн үйлсэд зарцуулах нь үүний нэг хэлбэр юм.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11