Эдийн засаг:
“ТАСС” агентлаг “Владимир Путинээс асуух 20 асуулт” нэртэй тусгай төсөл эхлүүлжээ. Уг төсөл нь Владимир Путин ОХУ-ыг удирдсан 20 жилийн хугацаан дахь алдаа оноо, ололт, амжилтыг нэгтгэн дүгнэх зорилготой гэнэ. Ярилцлагыг “ТАСС”-ын сэтгүүлч Андрей Ванденко хөтлөн явуулах бөгөөд 20 үндсэн сэдвийн хүрээнд 20-иос илүүгүй асуулт асуух юм байна. Ярилцлагын бичлэгүүдийг бүтэн сарын хугацаанд буюу өчигдрөөс ирэх гуравдугаар сарын 25 хүртэл долоо хоногт 3-4 удаа олон нийтэд цацах бөгөөд 26-ны өдөр гэхэд бүтэн хувилбарыг бэлэн болгож, олны хүртээл болгох аж.
Цуврал ярилцлагын анги бүр тоон мэдээлэл, баримт, ишлэл, график зураглал, инфографик багтааснаас гадна орос, англи хэлээр бэлтгэж, араб, хятад хэлээр хадмал орчуулгатай үзүүлэх юм байна. Төслийн эхний хэсэг Засгийн газрыг огцруулсан шалтгаан, Дмитрий Медведев энэ талаар мэдэж байсан эсэх, болон Михаил Мишустины талаар байжээ.
Тэгвэл ОХУ-ын Төрийн тэргүүн Дмитрий Медведевийн Засгийн газрыг огцруулна гэдгээ өмнө нь мэдэгдэж байснаа онцлоод “Дмитрий Анатольевичтой олон жилийн турш илэн далангүй, найрсаг харилцаатай байсаар ирсэн. Бидэнд бие биенээсээ нуух юу ч байхгүй. Тиймээс Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар өмнө нь хэд хэдэн удаа ярилцсан” гэв.
Андрей Ванденкогийн “Засгийн газрыг гэнэт тараасан нь хуумгай явдал болоогүй гэж үү” гэсэн асуултад “Ийм асуудлыг шийдэхийн тулд яагаад удаан хүлээн ёстой гэж. Шинэ Засгийн газраа бүрдүүлэхдээ илүү анхаарсан нь дээр. Хэрэв Засгийн газрыг богино хугацаанд бүрдүүлэхгүй бол улс орон ямар эмх замбараагүй болох байсныг төсөөлж байна уу. ОХУ ямар Бельги биш, яаж бүтэн жилийн турш Засгийн газаргүй байж болох билээ” хэмээн хариулсан байна. Харин Михаил Мишустиныг Ерөнхий сайдын албан тушаалд хэрхэн сонгосон талаар “Ерөнхий сайд болох хүний жагсаалтад 3-4 хүний нэр байсан.
Гэхдээ тэдэн дунд Михаил Мишустины нэр байгаагүй. Түүний нэрийг Ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлэх нь миний шийдвэр байсан” гэжээ. Түүнчлэн Мишустиныг сонгосон шалтгааныхаа талаар “Михаил Владимировичийн хувийн зан чанар, мэргэжлийн ур чадварыг харгалзан үзсэн. Үүнээс гадна манай улсын татварын системд шинэчлэл хийх цаг болсон. Энэ системийг төр, татвар төлөгч хоёулаа уялдаа холбоотой, дарамт болохгүйгээр ажилладаг байхаар зохион байгуулах нь зүйтэй” гэлээ.
ОХУ-ын Засгийн газар огцорсон нь
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд илгээлт тавьсны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд Засгийн газрыг долоон жил удирдсан Дмитрий Медведевийн танхимыг огцруулж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустиныг санал болгосон юм. Харин Дмитрий Медведев Засгийн газар огцрох болсон нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой гэж мэдэгдсэн билээ.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: https://tass.com/russia/1122155
Үндэсний шуудан
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11