Эдийн засаг:
Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу үйлчилж байна. Тодруулбал, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулаад байна.
-Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06.40 цагаас 22.40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.
-2020 оны хоёрдугаар сарын 29, гуравдугаар сарын 01-ний Бямба, Ням амралтын өдрүүдэд 08.00-22.30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллана.
-Хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 08.00 – 09.30, орой 18.20-19.50 цагуудад үйлчилгээг үзүүлэх юм.
Та бүхэн амны хаалт (маск) зүүж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, зорчихыг анхаарууллаа.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11