Эдийн засаг:
Коронавирусний халдварын тархалтын улмаас гадаадын улс орнуудаас дамжин ирж буй иргэдийг тусгаарлах, ажиглалтын байдалд шилжүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дамжин ирж буй иргэдийг Дархан-Уул аймагт тусгаарлах болсон. Энэ дагуу 33 иргэнийг тусгаарлан ажиглалтын байдалд шилжүүлсэн байна.
Тодруулбал Алтанбулаг боомтоор дамжин Дархан-Уул аймагт ирсэн 21 иргэнийг 3 дугаар сарын 2-ны өдөр, 12 иргэнийг 3 дугаар сарын 03-ны өдөр тус тус байрлуулсан аж. Одоогоор тусгаарлагдсан 33 иргэний биеийн байдал хэвийн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд эмчлэн тусгаарлах 100, ажиглан тусгаарлах 200 нийт 300 ор бэлдсэн ажээ. Байрны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг хангах талаар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын улсын байцаагчийн албан мэдэгдэл хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байгаа аж.
Мөн Улсын онцгой комиссын гишүүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, ерөнхий байцаагч Н.Цагаанхүү энэ сарын 3-ны өдөр Дархан-Уул аймагт Онцгой комиссын хуралдаанд оролцож орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцлаа. Үүний дараа ажиллахдаа Онцгой комиссын орлогч бөгөөд Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан болон албаны төлөөлөлтэй болзошгүй вируст өвчний тандалтыг хийх, эмчилгээ үйлчилгээ хийх зохион байгуулалт бүхий ажиглан тусгаарлах, эмчлэн тусгаарлах 300 ор бүхий байрны стандартыг шалгав.
Л.Отгонбаатар
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11