Улс төр / Мэдээ мэдээлэл

З.Энхболд: Д.Сумъяабазар, Л.Оюун-Эрдэнэ нар туйлын мангар зүйл ярьсан

Хуваалцах:

АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой Таван толгой тойрсон асуудлаар байр суурийг нь сонслоо. 
-"Шатдаг" Эрдэнэ над дээр ирсэн. Тэр хүн 2 сарын 12-нд Тавантолгойн хувьцааны талаарх саналаа өргөн барьсан юм билээ. Тэрийг нь хэн ч анхаараагүй. Би тэр хүний 100 хувь зөв гэж бодож байгаа учир дэмжиж, лайв хийсэн.
Гэтэл Тавантолгойн талаар Д.Сумъяабазар, Л.Оюун-Эрдэнэ нар туйлын мангар зүйл ярьсан. Д.Сумъяабазар намайг шүүхэд өгсөн байна лээ. Нэхэмжлэлд "Би Тавантолгойн 30 хувийн хувьцааг бирж дээр гаргах гэж байгаа болохоос зарах гээгүй" гэсэн байна лээ. Ийм уул уурхайн сайдтай Засаг хаашаа явах вэ. МАН-д яагаад ийм сайд байна вэ. Бирж дээр гаргана гэдэг бол хэлбэр, зарах нь агуулга. Агуулга, хэлбэрээ ойлгоогүй хүн байх юм. 
Л.Оюун-Эрдэнэ намайг улсын нууц задалсан гэсэн. ҮАБЗ дээр Тавантолгойн тухай ярьсан ямар ч улсын нууцыг би задлаагүй. Л.Оюун-Эрдэнэ харин өөрөө мөрдөн байцаалтын нууц задалж байна лээ. Ц.Элбэгдоржийг хаана байгааг мэдэж байгаа мөртлөө АТГ-т өгөхгүй яваад байгаа. Ах нарынхаа үгээр яваа хүүхэд ийм л зүйл ярьж байна. 
скачать dle 12.0