Дэлхийд

Ц.Наоко: Монгол Улсын Засгийн газар халдварын үед онц ажилласан

Хуваалцах:
Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусын халдварын тархалж өндөр байна. Ялангуяа Итали, БНСУ, Иран, Япон зэрэг улсуудад халдвар өндөр тархалттай байгаа юм. Ингээд Япон улс халдварын эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тус улсын “Сэкайниппо” сонины сурвалжлагч Ц.Наокотой хэсэг хором ярилцсанаа хүргэе.
-Бидэнтэй холбогдсон танд баярлалаа. Япон улсад халдварын байдал ямар байна вэ?
-Сайн байна уу. Би Чиба мужид ажиллаж, амьдардаг юм. Одоогоор Чиба мужид энэ сарын 7-ны байдлаар 22 хүн илэрч, нэг хүнийг тусгаарласан гэж мэдээлсэн. Мөн Нара мужид автобусны жолооч Ухань хотын жуулчдыг суулгасны дараа өвчин туссан байна. Сүүлийн үед хөгжмийн тоглолт үзсэн хүмүүсээс өвчин туссан тохиолдол олон гарсан.
-Агаарын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж байгаа юу?
-БНХАУ болон БНСУ-аас ирсэн зорчигчдыг хязгаарласан бөгөөд тус орнуудаас хилээр нэвтэрсэн иргэдэд хоёр долоо хоног гадуур явахгүй байхыг зөвлөж байгаа.
-Хичээл, сургуулийн үйл ажиллагаа ямар байгаа вэ?
-Зарим мужуудын цэцэрлэг, сургууль амарсан. Улсын хэмжээнд зарим иргэд ажлын байр руугаа очихгүйгээр гэрээсээ ажлаа хийж байгаа гэсэн. Гэхдээ амрахгүй хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс аргагүй эцэг эхчүүд байгаа учраас зарим мужуудын цэцэрлэг, сургууль ажиллаж байгаа. Мөн ажлаасаа чөлөө авах зайлшгүй шаардлагатай эцэг эхчүүдэд зориулан ААН-дэд буцалтгүй тусламж олгохоор болсон. 
-Эцэг, эхчүүдэд чөлөө өгсөн ААН-үүдэд тусламж үзүүлж байна. Тухайн ажилчдынх нь цалинг Засгийн газраас олгож байгаа гэсэн үг үү?
-Эцэг эхчүүдэд чөлөө олгосон компаниудад Засгийн газраас тусламж олгож цалин хөлсийг нь нөхөж өгөхөөр шийдвэрлэсэн. Жижиг дунд бизнес эрхлэгчид болон хувийн бизнес эрхлэгчдэд зориулаад 270 тэрбум иен зарцуулахаар төлөвлөсөн. Хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль хаагдсантай холбогдуулан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон хувийн бизнес эрхлэгчдэд 100 мянган иений хүүгүй зээл олгоно.
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт, нөөц ямар байна вэ?
-Хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын хувьд хэвийн байна. Харин өнгөрсөн долоо хоногоос эхлэн цахилгаан барааны дэлгүүрийн нөэтбүүкний эрэлт нэмэгдэж, худалдан авах нь ихэсч байна.
-COVID-19 халдвартай холбогдуулан худал мэдээлэл тарааж, олныг айдаст аватуулах асуудал манай улсад цөөнгүй гарч, холбогдох байгууллагаас шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Япон улсад худал мэдээлэл тараах асуудал гарч байна уу?
-Өнгөрсөн долоо хоногт энэ өвчний улмаас улсын хэмжээнд 00 цаас болон селфитка олдохоо байж байна гэсэн худал мэдээлэл твиттер хуудас дээр гарсан.
-Маск болон хамгаалах хэрэгслийн хангамжийн хувьд ямар байна вэ?
-Маск дэлгүүрүүдэд цөөн байна. Улсын хэмжээнд худалдаалагдаж байгаа ихэнх маскийг Хятадаас импортолдог байсан гэсэн. Одоо дотоод үйлдвэрүүд маскны нөөц хангахаар ажиллаж байна.
-Чиба мужийн хувьд халдваргүйжүүлэлт ямар байна вэ?
-Байгууллагууд өөрсдөө гар ариутгагч энэ тэр тавьж л байгаа. Хатуу тогтоосон зүйл байхгүй байна. Гэхдээ Монгол Улс шиг хатуу арга хэмжээ аваагүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар онц ажилласан гэж бодож байна. Хятадтай хөрш орон болохоор хурдан аюулыг мэдэрч шуурхай арга хэмжээ авч чадсан байх.

Эх сурвалж: n24.mn
скачать dle 12.0