Мэдээ мэдээлэл

Оросын хөлбөмбөгч коронавирусийг яллаа

Хуваалцах:

Оросын нийслэл Москва хотын коронавирусний халдварыг ялж чадсан анхны хүний овог тодорхой болжээ.
Хөлбөмбөгч, Оросын хөлбөмбөгийн холбооны ажилтан Давид Беров энэ сарын 2-нд Италиас ирээд “Covid-2019”-ийн халдвар авсан нь тогтоогдсон юм. Москва хотын дарга Сергей Собянин “Бид сайхан мэдээтэй. Коронавирусний халдвар авсан анхны өвчтөн эдгэрлээ. Удахгүй түүнийг Москвагийн халдварт өвчний нэгдүгээр эмнэлгээс гаргана” гэж мэдэгджээ.
Мөн Давид Беров Instagram stories-оороо дамжуулан эдгэрснээ зарласан байна. Тэрбээр хөнгөн ханиалгахаас өөр зовиургүй байснаа ярьжээ.
 

скачать dle 12.0