Мэдээ мэдээлэл

Коронавирусийн тухай худал цуурхалд итгэсэн Энэтхэгийн фермер $800,000-аар үнэлэгдэх хөрөнгөө устгажээ

Хуваалцах:

Энэтхэг улсад одоогоор Covid-19 вирусийн өвчлөлөөр ганц ч хүн нас бараагүй байгаа. Харин тус улсын тахианы мах, өндөгний салбар шинэ коронавирусийн дуулианы улмаас хүнд цохилт амссан байна.
WhatsApp сүлжээгээр сүүлийн өдрүүдэд шувууны махнаас коронавирус халддаг гэсэн цуурхал хүчтэй тарснаас Энэтхэг даяар тахианы махны борлуулалт 80 хувиар унасан юм. Энэтхэг нь өндөгний үйлдвэрлэлээр дэлхийд гуравт, тахианы махны үйлдвэрлэлээр дөрөвдүгээрт жагсдаг улс ажээ.
Хэдийгээр мэргэжлийн хүмүүс, хууль тогтоогчид худал мэдээллийг залруулах арга хэмжээ авсан ч цуурхалд итгэсэн зарим фермерүүд хэтрүүлсэн арга хэмжээ авч эхэлсэн байна.
Тухайлбал Махараштра мужийн Дахану тосгоны фермер Суреш Бхатлекар цуурхлын улмаас цочролд орж, нийтдээ $782,000-ын үнэ хүрэх тахиа, өндөгөө устгалд оруулж хохирчээ.
Энэтхэгийн эрх баригчид цуурхал анх тараасан этгээдийг илрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Тус улсын Шувууны Аж Ахуй Эрхлэгчдийн холбооны удирдлага Баруун Бенгал мужийн нэг иргэнийг анх цуурхал тараасан хүн гэж үзээд цагдаад гомдол гаргаж, баривчлуулжээ.
Эх сурвалж: Russia Today
Орчуулан хүргэсэн: Р.ТӨМӨР, IKON.MN
скачать dle 12.0