Мэдээ мэдээлэл

COVID-19: Роналду халдварын сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдана

Хуваалцах:
Италийн “Ювентус” багийн хамгаалагч Даниэле Ругани коронавирусний халдвар авсан нь тогтоогдсоноор түүний багийг тусгаарлан шалгаж эхэлсэн байна.
Мөн тус багтай өнгөрсөн амралтын өдөр тоглосон “Интер” багийнхныг ч мөн адил шалгах болжээ. Роналду мөн "Ювентус" багт тоглодог билээ. 
 

Ругани тэр тоглолтод оролцоогүй, сэлгээний суудалд сууж байсан ч багийнхантайгаа ялалтын баяраа хамт тэмдэглэсэн байна.
 

“Ювентус” тусгаарлалтад орсноор энэ сарын 17-нд болох Аваргуудын лигийн “Лион”-той хийх тоглолт хойшлогдлоо.
“Интер” багаас “Даниэле Ругани COVID-19 халдвартай нь тогтоогдсоноор манай баг одоо шаардлагатай бүхий арга хэмжээг авч байна, Бүх тэмцээн, уралдаанд орохоо зогсоосон” гэж мэдэгджээ.
скачать dle 12.0