Эдийн засаг:
АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболдыг тойрсон улс төрийн, бизнесийн элдвийн хэл яриа өндрөө авч байна. З.Энхболд 2016 оны сонгуульд АН ялагдсаны дараа энэ намын даргын ажлаас буусан. Тэгээд жилийн дараа ЕТГ-ын дарга болсон. Тэнд хоёр жил гаруй ажиллаад сар гаруйхны өмнө намдаа буцаж очсон. АН-ын дарга С.Эрдэнийн хуучин намын даргаа ахлах зөвлөхөөрөө авсныг буруутгах аргагүй. Улс төрийн намын хувьд ийм жишиг бий. Уг нь зөвлөх хүн зөвлөх л ёстой. Харин ахлах зөвлөхөөр З.Энхболдыг ажилд авснаас хойш ажин түжин байсан АН дахин хөдөлгөөнд орж эхэллээ. Яг үнэндээ З.Энхболдын үйлийн үрийг С.Эрдэнэ ч, З.Энхболд ч, энэ намын бусад удирдлага ч хувь хүнийхээ хувьд үүрэхгүй. Гагцхүү АН хэмээх малгай дор нэгдсэн олон мянган гишүүд нь хүртэнэ. Сонгуульд нам ялагдахад яадаг вэ гэдгийг бүгд мэднэ. 2016 онд намаа удирдаж байгаад ялагдуулсан З.Энхболд ганцхан жилийн дараа ЕТГ-ын дарга болсон. Энэ бол нэг л жишээ.
Зөвхөн З.Энхболд гэлтгүй бүгд л ингэдэг. МАН-д ч ялгаагүй. Ийм явдал болдог. Өөрөөр хэлбэл, дарга ингэж аргаа олдог. Харин бусад нь гудамжинд гарна. Ажлаасаа халагдана, бизнес нь ч унана. Монголын улс төрийн сонгуулийн дараах үнэн байдал энэ. АН олон ч удаа ялагдаж явсан даа. Харин энэ 2020 онд АН-ын дахин төр засгийн эрхэнд гарах торгон боломж, тодорхой цикль тохиож байсан юм.
Харамсалтай нь энэ алтан боломж, гарцаагүй цаг хугацааг алдаж магадгүй болов. Хамгийн гол нь энэ сонгуульд АН ялагдвал З.Энхболдыг буцаад ирэхэд эр хүний жудаг гаргаж тосч авсан АН-ын дарга С.Эрдэнэ дээр бүх хариуцлага ирнэ. Сонгуулиас хэдхэн сарын өмнө ийм “сонголт” хийсэн С.Эрдэнэ мэдээж хэрэг ийм үр дүн хүсээгүй нь тодорхой юм. Гэвч бодит байдал өдрөөс өдөрт дээр хэлсэн үр дүн рүү явж байна. Ерөөс З.Энхболдын сүүлийн үед хэлж ярьж байгаа бүрийг энд шүүхгүй. Тэгж ч болохгүй. Энэ бол ардчилсан Монгол Улс. Иргэн бүр үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх ёстой.
Иргэн З.Энхболд Тавантолгойн орд, Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн хувьчлалын асуудлаар юу ч ярьж болно. Монголын ардчиллын утга учир нь энэ. Гэтэл З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөх гэж цоллуулан гарч ирээд улс төрийн институциудтэй улс төрийн ч юм шиг, хувийн ч юм шиг байдлаар “тулалдаад” байна. Асуудлын гол нь энэ. Ингээд яриад, улс төр хийгээд эхлэхээр улстөрчид, жирийн иргэд хэнбугай ч АН-ын байр суурь, АН-ын улс төр л гэж ойлгоно. Гээд бас яриа хөөрөө нь буруутаад ирэхээр энэ бүхний лай нь З.Энхболд дээр биш АН дээр бууж байгаа хэрэг.
Өөрөөр хэлбэл, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдыг АН-ын ялагдлыг дуудаад байна гэх хардлага болгоомжлол намд нь, улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яваад эхэлсэн байна. Үүнийг л дуулгая.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49