Эдийн засаг:
БНХАУ-ын дарга Си Жинпиний коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээ, тэмцлийг хангалтгүй мөн түүнийг “алиалагч” хэмээн хатуухан шүүмжилсэн БНХАУ-ын барилгын магнат Рэн Жицянь ор сураггүй алга болоод байна.
Уг эрхэм нь БНХАУ-ын эрх баригч Коммунист намын гишүүн, нөлөө бүхий “Хуаюань” үл хөдлөх хөрөнгө жуулчлалын группын гүйцэтгэх захирал аж.
“БНХАУ-ын нөлөө бүхий энэ эрхэм нь Ерөнхийлөгч Си Жиньпиний засгийн газрыг коронавирусийн эсрэг хангалттай хүчин чармайлт гаргаагүй мөн түүнийг "алиалагч" гэж шүүмжилсэн нь сураггүй алга болоход нь нөлөөлсөн гэж бодож байна” хэмээн түүний гурван найз Ройтерс агентлагт мэдээлжээ.
"Манай олон найзууд түүнийг гуравдугаар сарын 12-ноос хайж байгаа. Түүнд маш их санаа зовж байна. Рэн Жицянь бол төр нийгмийн томоохон зүтгэлтэн бөгөөд түүний алга болсон тухай олон нийт аль хэдийн мэдээд шуугиж эхэлсэн. Үүнийг хариуцсан байгууллагууд аль болох богино хугацаанд үндэслэлтэй, хууль ёсны тайлбар өгөх шаардлагатай байна” гэж түүний дотны найз, бизнес эрхлэгч Ван Ин Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Одоогоор Бээжингийн цагдаа нар тайлбар хийгээгүй байгаа бөгөөд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас тайлбар хийх хүсэлт илгээсэн ч хариу өгөөгүй байна.
Рен Жицянь алга болсон шалтгаан нь коронавирустэй холбоотой асуудлаар засгийн газрын бодлогыг шүүмжилсэн, тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтийн дунд хурцадмал байдал үүсгэсэн зэрэгтэй холбоотой байх магадлалтай гэж албаны эх сурвалжууд үзэж байгаа юм.
Тэрбээр нам доторх "засаглалын хямрал" -ыг илчилсэн бөгөөд чөлөөт хэвлэл, үг хэллэг дутмаг байгаа нь дэгдэлтийг богино хугацаанд шийдвэрлэж чадаагүй, нөхцөл байдлыг улам дордуулж байна” хэмээн олон нийтэд мэдэгдэж байсан аж.
БНХАУ-д гарсан коронавирусээр тус улсад 80 мянга гаруй хүнд халдварлаж, 3199 хүн амиа алдсан.
Ухань хотод арван хоёрдугаар сараас дэгдэж эхэлсэн уг аюулт өвчнийг хянамгай анзаарч, урьдчилан анхааруулж байсан залуухан эмч Ли Вэнлянийг дээр БНХАУ-ын олон нийтийн аюулгүй байдлын хорооны ажилтнууд ирж худал мэдээлэл тараасан болон олон нийтийг хий айлгасан гэх хоёр бичиг дээр гарын үсэг зуруулж байсан. Тэрбээр өвчний улмаас нас барсан бөгөөд дэгдэлтийн эхэн үед үхлийн аюултай вирусийн талаар шүгэл үлээхийг оролдсоныхоо төлөө цагдаагийн байгууллагад дуудагдсан хэд хэдэн эмчийн нэг байжээ.
Ямартай ч энэ мэтчилэн БНХАУ вирусийн дэгдэлтийн эхэн үед мэдээллийг дэлхий нийтээс нууцалж байсан нь үнэн.
Харин энэ асуудалтай холбоотой БНХАУ-ын нөлөө бүхий дахин нэг эрхэм ийнхүү алга болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Рэн Жицян өмнө нь эрх баригч Хятадын Коммунист намыг олон нийтийн өмнө шүүмжилсэн хэргээр шийтгэгдэж байсан юм.
iSee.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18