Эдийн засаг:
Сонгуулийн тухай хуулийн дагуу өчигдөр буюу гуравдугаар сарын 24-ны өдөр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн. Одоогоор намуудын мөрийн хөтөлбөр дэлгэрэнгүй биш ч ерөнхий танилцуулга нь олны анхаарлыг татаж, маргаан дагуулаад амжлаа. Учир нь МАН, АН, Эвслүүд бүгд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-аас 5 саяд хүргэх, НД шимтгэл төлдөг иргэнийг орон сууцаар хангах, иргэдийн аюулгүй байдал чухал хэмээн мөрийн хөтөлбөрөө тусгасан байв. Эдгээрийг сонссон иргэд ихээхэн бухимдаж байна. Загатнасан гаазар маажив гэгчээр иргэдийн хамгийн их хүсэж буй аюулгүй орчин, цалин хөлс, орон сууц зэргийг мөрийн хөтөлбөртөө тусгасан нь үнэхээр улс эх орондоо хийж бүтээх цаг нь ирэв үү ? Аль эсвэл иргэдийн сэтгэлээр тоглож 30 жилийн мөрөөдлийг 4 жилд биелүүлэх хуурамч амлалт хэрэгжиж эхлэв үү ? Ямартай ч намууд мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ, удалгүй нэр дэвшигчид амлалт өгч эхэлнэ.
О.Гоо-Оюун
Эх сурвалж: control.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49