Эдийн засаг:
-УОК-ын шийдвэрийг үл тоон 30 гаруй хүн цуглуулж том дуугарах хэрэг байна уу-
УИХ-ын сонгуулийн жилд парламентын гишүүд ч ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гээч болж байна дээ. Уг нь Улсын онцгой комиссоос гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихийг үүрэгдэж, үүнийг ч төр, хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүс дагаж, мөрдөж байгаа.
Гэтэл УИХ-ын гишүүн Б.Жавхланд дээрх шийдвэр огтхон ч хамаагүй мэт хурал, цуглаан зохион байгуулж, попорч явна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 19-нд өөрийн сонгогдсон Дархан-Уул аймагтаа очиж ажиллажээ. Ингэхдээ Дархан-Уул аймагт баригдаж байгаа Спорт цогцолборын ажлын явцын талаар холбогдох мэргэжилтнүүдийг цуглуулан хуралдаж, сүрийг үзүүлсэн байна.
Мэдээж дээрх бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж дуусгах нь чухал хийгээд дарханчуудын хувьд ч сайхан боломж. Гэхдээ л хүний эрүүл мэндээс чухал бүтээн байгуулалтын ажил гэж баймааргүйсэн. УИХ-ын гишүүн Б.Жавхлан БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан гээд 30 гаруй хүнийг нэг дор цуглуулж, спорт цогцолборыг энэ онд багтаан ашиглалтад оруулах, барилга угсралтын ажлын эрчимжүүлэх чиглэл өгсөн байдаг.
2011 оноос эхэлсэн энэхүү барилгын ажлыг явцыг өнгөрсөн оны зургаан сард 80 хувьтай гэж ярьж байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй явсан ажлын хэсгийнхэн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 71 хувьтай явж байна гээд цаг үеийн нөхцөл байдал амаргүй ч компанийг хариуцлагатай, ажлын онцгой дэглэм, зохион байгуулалттай ажиллах шаардлагатай гэж сануулжээ. Бүр эрхэм гишүүн “мөнгө хөрөнгийг чинь хөөцөлдөөд өгчихсөн байхад хурдан түргэн ажилла” гэх үүргийг их л ширүүн дуугаар үүрэгдэнэ билээ.
Эрхэм гишүүн уг нь спорт цогцолборт санаа зовинож байсан бол аль 2011 оноос, үгүй ядах нь ээ дөнгөж парламентын гишүүн болсон 2016 оноос анхаарч болох л байсан. Гэтэл гэнэт санасан мэт сонгуулийн өмнө шоудаж, бүр цаашлаад төр, засгийн шийдвэрүүдийг үл тоон, олон нийтийг хамарсан хурал цуглаан хийж байгаа нь өөртөө оноо авах гэсэн увайгүй үйлдэл л болж харагдаж байна. Хэрэв түүний тэрхүү хурал, цуглаанаас хэн нэгэн вирусын халдвар авч, асуудал хүндэрвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Попрох цагаа олохгүй бол спорт цогцолборыг дуусгасан ч вирусын халдвар нэгэнт тархвал тэнд чинь очиж хичээллэж, зугаацах хүн ч олдохгүй байлгүй.
Уг нь Улсын онцгой комиссын шийдвэрийг дээр, доргүй биелүүлж УИХ-ын даргын ажлын алба, МАН-ынхан хүртэл Бага хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулж байгааг мань хүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа даа.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49