Эдийн засаг:
УИХ-ын сонгуулийн "наадам" ойртлоо. Энэ наадамд хѳрѳнгѳтэй мѳнгѳтэй, эрх мэдэлтэй хүмүүс "зодоглоно". Сонгуулийн "ногоон дэвжээнээс шахагдсан" Элбэгдорж нарын зарим нэг нь улс тѳр бизнесийн бүлэглэлийн тѳлѳѳлѳл, гар хѳл бологчид, үр садаа залгамжлагчаар тодруулах улс тѳрийн "хороо" хэдийнээ найруулж амжсан байна. УИХ-д АН-аас нэр дэвшихийг хүсэгчдийн жагсаалт ийм бодол сэдэлд хѳтѳллѳѳ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Фортуна Батбаяр охин Жаргалангийн хамт дэвшихээр зэхжээ. Мѳнгѳѳ намдаа тушаасан, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн олон дотор Элбэгдорж ерѳнхийлѳгчийн хүү Эрдэнэ ч "цохиж"явна.
Баянзүрх дүүргийн ИТХ-д дэвшиж, улс тѳрийн гараагаа эхэлсэн Элбэгдоржийн Эрдэнийг энэ удаад "улсад барилдуулахаар" аав нь сойжээ. Эрдэнийн гол дасгалжуулагч, ерѳнхий спонсор нь Элбэгдорж гэдэг нь ойлгомжтой.
Ийм нэг дүр зураг АН-д харагдаж буй бол МАН-д ялгаа бий. МАН-ын дарга У.Хүрэлсүх "хамгийн итгэлтэй хүнээ УИХ-ын сонгуульд дэвшүүлнэ" гэж Бага хурлын хаалтын үеэр хэлсэн нь анхаарал татсан. МАН-ын нэр дэвшигчийн хамгийн гол шалгуур нь Хүрэлсүхийн итгэлийг даасан хүн байх нь тодорхой боллоо. Энэ шалгуураар Их л ѳрѳѳсгѳл, хазгай сонголтыг ард иргэдэд тулгаж байна.
Э.Сувдаа
Эх сурвалж: control.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49