Онцлох мэдээ / Улс төр

АН-ын дэнчингийн 400 сая төгрөгийг банкууд санхүүжүүлээд байгаа юм биш биз

Хуваалцах:
УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Улс эх орноо цэцэглүүлэн хөгжүүлж, улс шиг улс болгох чин хүсэлдээ “хөтлөгдсөн” улстөрчид  хөдөлгөөнд орж эхэллээ. УИХ-д сонгогдож, улсаа хөгжүүлэхийн төлөө хэн хүнгүй л уулыг нурааж, усыг эргүүлэхэд бэлэн болжээ.  
Түүний араас нэг бус горьлогч 100 сая төгрөгөө АН-д тушаагаад байгаагаа өөрсдөө тайлбарлаж, удахгүй хоёрдугаар шатны 300 сая төгрөгөө тушаана гэж сайрхаж буй харагдана. Гэхдээ Х.Ганхуягийн ил болгосон нэрсийн жагсаалтыг нухацтай харвал горьлогчид яг ч өөрсдийнхөө халааснаас 100, 300 сая төгрөг гаргаж, АН-д тушаагаад байгаа биш бололтой.
Нөгөө талаас Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк тэргүүтэй банкууд  өөрсдөө уяа засчихаад хэдэн “морь” сойгоод, санхүүжүүлээд  эхэлсэн гэх мэдээлэл ч гарч байна. Тэд бол дэнчингийн хэдэн зуун саяыг АТМ-нуудынхаа шимтгэлээс л гаргаад өгчихнө. Гол нь улс төрд өөрсдийн гар хөлөө оруулчихвал одоо тушааж буй дэнчингээ хэдэн зуу дахин нугалж олох боломж бүрдэхийг тэд юу эс андах.
Товчхондоо, УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшихээр горьлогчдын тоо нь олон харагдавч цаана нь цөөн улстөрч, хэдэн мөнгөтэй компани л санхүүжүүлээд сууж байна гэсэн санаа.
Гэхдээ энэ сонгуулиар сонгогчид ухаантай байх хэрэгтэй. Улсаа хөгжүүлэхдээ ургаа хад шиг, ууж идэхдээ уургын морь шиг нөхдийг бид бишгүйдээ л сонголоо. Одоо дор бүрнээ хариуцлагатай, ухаантай байх цаг. Тэгж чадвал нууц ноёдууд хэчнээн дэнчингийн мөнгө гаргаад ч нэмэргүй билээ.

Үндэсний шуудан
скачать dle 12.0