Эдийн засаг:
“Улаан бал”-чууд өчигдөр орой цацагдсан шинэ дугаартаа ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг урьж оролцуулжээ. О.Магнай 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, ажлаа хүлээлгэн өгөөд байгаа. Одоогоор хаана, хэддүгээрт тойрогт нэр дэвших нь тодорхой болоогүй ч нэр дэвшихийн хувьд дэвших юм л байна.
Гэхдээ асуудлын гол үүнд биш. Энэ удаа “Улаан бал”-аар монголчуудын бараг мартаад байсан “долдугаар сарын 1”-ний хэргийг сөхсөнөөрөө өмнөх дугааруудаас онцлог байв. Хувь хүн тойрсон байцаалт биш, бүтэл бүтэн түүх, эмгэнэл, бас сургамжийг сөхсөн гэхүү дээ. Төлөөлөгч нь мэдээж О.Магнай. Хэрвээ мань хүн нэвтрүүлгийн төгсгөлд нэг үе хамтран зүтгэгч, журмын анд асан Ж.Батзандангийн дугаар луу залгахаас татгалзаагүй бол илүү “төгс” болох байлаа. Гэвч тэдний зам ингэж салсан нь ч бас л нэг ёсны “түүх” юм даа.
О.Магнай бол долддугаар сарын 1-ний жагсаалыг “өдөөн хатгагч”, “турхирагч”-дын /сайнаар биш, саараар хэлэхэд шүү дээ/ нэг бол яах аргагүй мөн. Сүхбаатарын талбайд сонгуулийн дүнг эсэргүүцсэн хэдэн мянган залуус түрхрэн цуглаж, санал хураалтыг дахин тоолохыг шаардаж, СЕХ-г буулгахыг шаардаж, тэргүүн магнайд нь Ц.Элбэгдорж, О.Магнай, Ж.Батзандан нар явсан нь үнэн.
Өглөө нарнаар Сүхбаатарын талбайд цугласан жагсагчид үд өнгөрөхөд эрх баригч МАХН-ын байр луу очиж, намын дарга С.Баяр нарыг гарч ирж, сонгогчидтой уулзахыг шаардсанаар бүх зүйл эхэлсэн билээ. Өмнө олон удаагийн сонгууль болж, олон сонгуулийг гараар тоолж, тэр тоолонд саналын ийм луйвар болдог байсан ч 2008 оных шиг туйлдаа хүрсэн нь байгаагүй юм.
Сануулахад, 2016 оны сонгууль болохоос өмнө УИХ дахь МАН-ын гишүүд Сүхийн талбайд /тэр үед Чингисийн талбай нэртэй байв/ нөмгөн дээлтэй жагсаж, сонгуулийн хар хайрцгийг “саналын луйвар хийсэн” хэрэгт яллан шатаасан авч удалгүй болсон сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан юм.
МАХН-ын байр шатаж, таван хүний амь эрсэдсэний дараа жагсаалд оролцсон 700 гаруй залуусыг баривчлан саатуулж, хаалттай шүүх хурлаар /10 хүний дунд насанд хүрээгүй нэг хүүхэд оруулаад шүүх хурлыг хаалттай явуулж байсан/ бөөнөөр нь яллан шорон луу ачуулсан. Төрийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдсан залуучуудыг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байсан тухай хожим УИХ-ын Нээлттэй сонсгол дээр хүний эрхийн төлөө ТББ-уудын төлөөлөгч нар уйлаад ярьж байсныг санаж байна.
Магадгүй тэр үеэс монголчуудын эрх чөлөөний мэдрэмж бага багаар унаж эхэлсэн байх. Цаазын ялтай зүйл ангиар яллагдаад байсан Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан, О.Магнай нар Ардчилсан намын нөмөрт орж, МАХН-ын байр луу чулуу шидсэнийхээ төлөө хоригдол болсон залуус жил 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаярын уучлалаар суллагдсан билээ.
Эх сурвалж: inews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49