Эдийн засаг:
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогсод ил далд хэлбэрээр олон нийтэд таалагдах ажлаа эрчимжүүлээд буй. Тухайлбал, УИХ-ын дарга асан М.Энхболдын хуульчаар ажиллаж байсан Б.Гүнбилэг нэр дэвших зардлаа байраа зарж олно гэж мэдэгдсэн. Тэрээр Булган аймаг нь ажил үйлсээрээ уруудаад байгаа тул байраа зараад ч болтугай нэр дэвшиж, нутаг орноо аврах хүсэлтэй байгаа талаараа хэвлэлд өгсөн яриандаа онцолжээ.
Хуульч Б.Гүнбилэг нь МАН-ын гишүүнчлэлээс гарсан бөгөөд олон нийтийн зүгээс түүнийг “Байраа зарж нэр дэвшиж байгаа хүн ирээдүйд төрөө ч зарна” гэсэн үүднээс ихээхэн шүүмжлээд байгаа юм. Нэгэн үес иргэд БНСУ явж, хар ажил хийн ар гэрээ тэжээх зорилгоор өөрийн үнэ бүхий зүйлээ зарж, виз хөөцөлдөн, онгоцны тийзээ зардлаа гаргадаг байв. Тэгвэл энэ удаа хуульч Б.Гүнбилэг гэрээ зарж, төрд гарах визээ хөөцөлдөж байгаа аж.
Г.Үүлт
Эх сурвалж: eguur.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49