Эдийн засаг:
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорьсноос хойш долоо хоног дээр буюу өчигдөр шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг сунгасан. Түүний өмгөөлөгч түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан авч шүүх “М.Энхсайханыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзжээ. Харин цагдан хориог сунгах болсон үндэслэлээ тайлбарласангүй.
Өмнөх удаа цагдан хорих шийдвэрийг гаргахдаа прокрорын гаргасан шаардлагаар “олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй” гэдгийг үндэслэл болгосон тухай мэдээлсэн. Нэгд хуульд ийм үндэслэл байдаггүй. Хоёрт шүүх, прокурор хоёртой хуулийн үндэслэл ярих шаардлага ч байхгүй болсон юм байна.
Уг нь одоогоос долоо хоногийн өмнө “хүний жам ёсны эрхэнд халдсан энэ үйлдэлтэй шийдвэртэй тэмцэхээ хариуцлагатайгаар мэдэгдсэн” авч нөгөө хоёр нь хуцсан чинээ тоож үзсэнгүй дээ. АН-ын улам л хүчгүй харагдуулж байна. Хийсэн мэдэгдэл нь ч байгаа оносонгүй бололтой. Ганц том дуугараад нам болов.
Уг мэдэгдэлд “Эрх баригч нам өөрсдийн ЖДҮ-чид, 60 тэрумынхны гэмт хэргийг нуун дарагдуулахын тулд АН-ын гишүүдийг намнаж байна” гэх утгатай эсэргүүцэл бичсэн байна лээ. Тэр нь ч гэсэн хаяг андуурч, хаалга өшиглөсөн хэрэг болов. Үнэн хэрэгтээ шүүхийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга л байгаа шүү дээ. Ерөнхийлөгч болонгуутаа л шууд прокурорын байгууллага дээр давхиж очоод 170 хуудас материал гардуулж “Тавантолгойн гэрээг шалга. Улсаа зарчихсан байна” гэж үүрэг өгөөд явсан. Тэр дагуу нь прокурорын байгууллага ажиллагаа явуулаад өнөөдөр ийм үр дүнд хүрч байгаа юм.
Өнөөдөр шүүх, прокуроруудыг ҮАБЗ-ийн гурван гишүүн /хуульд орсон өөрчлөлтөөр/ удирдаж байгаа мэт харагдаж байгаа боловч зөвлөлийн дарга нь Х.Баттулга. Тэглээ гээд АН хүрэх газаргүй болсон гэсэн үг биш. Ядаж л энэ хэрэг дээр ажилласан, яллах дүгнэлт гаргасан прокурорын асуудлаар дээд шатных нь прокурорт гомдол гаргаж, мөн шүүгчийг шүүгчийн ёс зүйн хороонд нь мэдэгдэж, шалгуулж болох л байлаа. Эсэргүүцэн тэмцэх олон л арга байлаа. Соошл хэрэглэгчид хүрртэл "FreeEnkhsaihan"-аар давалгаалж байхад АН арай л арчаагүй харагдаж байна.
Тугаа шатаачихаад дайнд орлоо гэдэг шиг хамаг л өнгөтэй өөдтэйгээ намаасаа хасч, бие даалгачихаад сонгуульд орж байгаа АН-аас ялах хүсэл ч харагдахгүй байна. С.Баярцогтыг, Н.Алтанхуягийг гэмт хэрэгт шалгаж эхэллээ гэнгүүт нь намаасаа хассан. Тэглээ гээд С.Эрдэнэ гоё харагдсан удаагүй. Соц нийгмийн үед Ху нам "эхнэрээсээ салсан" гээд намаас хөөдөг байсан шиг л юм болсон. Ардчилсан намд бол зохимжгүй л юм билээ. Ядаж л шүүхийн шийдвэр гарах хүртэл хүлээцтэй хандсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байлаа.
Сануулахад өчигдөр шүүх бас нэг асуудлаар шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч Х.Баттулгыг гүтгэсэн асуудлаар Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал болж, “Э.Бат-Үүл нь Х.Баттулгыг гүтгэсэн нь тогтоогдож байх боловч, хуульд өөрчлөлт орсон тул хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. Өмнө Зөрчлийн хуульд байсан “Гүтгэх” заалт Эрүүгийн хуульд орсон тул ял, хариуцлагаас чөлөөлсөн гэсэн үг. Хэдий хэрэг нь хэрэгсэхгүй болсон ч гэлээ Э.Бат-Үүл бас л ялагдал хүлээсэн гэсэн үг.
Нэг үгээр ардчиллын лидерүүдийг нэг нэгээр нь намнах, үг хэлэх, үзэл бодлыг нь хаагдуулах ажиллагаа хуулийн байгууллагуудаар дамжин хийгдэж, улс төрийн хоригдол болох тал руугаа явж байна. Гэхдээ үүний буруутанг АН холоос биш, ойроос хайх цаг ирж. Ядаж л өөрсдийн өсгөж бойжуулж, гаргаж ирсэн Ерөнхийлөгчдөө үг хэлж сурья.
Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49