Мэдээ мэдээлэл

UPS энэ сараас настнуудад дроноор эм хүргэнэ

Хуваалцах:

АНУ-ын шуурхай шуудангийн үйлчилгээний аварга UPS Inc компани өнгөрсөн оны аравдугаар сард тус улсын Холбооны агаарын тээврийн албанаас (FAA – Federal Aviation Administration) дроны флот эрхлэн ажиллуулах зөвшөөрөл авсан юм. UPS Inc уг зөвшөөрлийн дагуу Флорида муж улсын өндөр настан асрах газарт дроноор эм хүргэж үйлчлэхээр АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвтэй (CDC – Centers for Disease Control and Prevention) хэлэлцээр байгууллаа. UPS нь Флорида муж улсын The Village хэмээх өндөр настан асран сувилах төвд шаардлагатай эм хэрэгслийг энэ сараас эхлэн дроноор хүргэж байх юм. АНУ-даа өндөр настан асрах хамгийн аварга цогцолбор болох The Village төвд 135 мянга орчим өндөр настан байнга амьдардаг. Коронавирусийн цар тахал хүмүүсийн амьдралын хэвшлийг дэлхий даяар өөрчилж, олон орон хөл хорионы дэглэм сахихад хүргэлээ. Эмийн сангууд ердийнхөөрөө ажилласаар байгаа ч шаардлагатай эм тарианы төлөө биечлэн очиж үйлчлүүлэх нь ялангуяа өндөр настан, дархлаа сул хүмүүст халдвар тархаах эрсдэлтэй. UPS хүн амын эмзэг сул хэсгийг вирусийн халдвараас хамгаалах үүднээс эмийн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай автомат удирдлагат тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч Matternet компанийн М2 дрон ашиглах санал тавьжээ. Дрон нэг удаад хоёр килограмм хүртэл жинтэй эм хэрэгслийг эмийн сангаас асрах төвд хүргэх юм. “Манай дроны шинэ үйлчилгээ нь тэтгэвэрт гарсан иргэдийн томоохон төвлөрөлд шаардлагатай эм хэрэгсэл тараахад туслах, оршин суугч иргэдийг нь гэрээсээ гаралгүй эмээ авах нөхцөл бүрдүүлэх зорилготой” хэмээн UPS-ийн стратеги хариуцсан захирал Скотт Прайс тайлбарлав. UPS нь дроноор эм хүргэх үйлчилгээний анхны туршилтыг өнгөрсөн оны 11 дүгээр сард CDC-тэй хамтран Умард Каролина муж улсад явуулжээ. Тус компани хүргэлтийн дроныг үйлчилгээний бусад салбарт ч нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0