Онцлох мэдээ / Улс төр

У.Хүрэлсүхийн “хам хэрэгтэн” "МАН-дан" бадарсаар байх уу

Хуваалцах:
УИХ-ын гишүүн Н.Учрал дахин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэлээ хангажээ. Мөн МАН-ын сонгуулийн штабт хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах ажлыг нь давхар хариуцахаар болсон. Өнгөц харвал аргагүй л МАН-ын өсч яваа лидер гэмээр байгаа ч харамсалтай нь тийм боломжгүйг мань хүний өнгөрсөн хугацааны түүх бэлээхэн нотолчихдог.
Тухайлбал, ЖДҮ-чдийн нэг гэдгийг олон нийт маш сайн мэднэ. Гэхдээ түүнд ЖДҮХС-гаас мөнгө авах хэрэггүй байсныг өөрөө баталсан. Тодруулбал, түүний аав Ц.Ням-Осорын “Хүннү” компани ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Үндсэндээ УИХ-ын гишүүн Н.Учралын хамаарал бүхий компани. Гэтэл мань хүн дээрх асуудал ил болмогц “Сангуудын үйл ажиллагааг шалгаад явж байгаад баяртай байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес хийгээд баялаг бүтээж байгаа хүмүүсийг харлуулахгүй байхыг хүсэж байна. Учрал аавдаа зээл хөөцөлдөөд л явж байна гэж юу байх вэ дээ. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Тойрогтоо очоод ажиллаж байхад иргэдэд шударга ёсны хүсэмжлэл байна. Нийгэмд улстөрчдийг үзэн ядах хандлага байна.” Хэмээн ярьж байв. Товчхондоо тэр ямар ч буруугүй мэт ярьсан байдаг. Гэхдээ тэгж ярихынхаа эсрэгээр аавынхаа авсан 950 сая төгрөгийн зээлийг яаран, сандран хугацаанаас өмнө төлж дуусгасан. Мундаг байгаа юм шүү. Энгийн иргэн бол нэгэнт зээл авч гэрээ хийсэн байсан бол эрхэм гишүүн шиг олон нийтэд ил болмогц их хэмжээгээр нь эргүүлэн төлөх чадваргүй л дээ. Тэгэхлээр мань гишүүн албан тушаалаа ашиглаад ЖДҮХС-гаас зээл нэрээр мөнгө авсан нь тодорхой болчихоод байгаа юм.
Хамгийн хачирхалтай нь МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэхгүй хэмээн том дуугарч, сэлмээ эргүүлэн зарим хүнийхээ нэрийг татаж байгаа ч Н.Учралын “толгойг яагаад илээд” байна вэ. Уг нь тэд яг адилхан ЖДҮХС-гаас зээл авсан “хам хэрэгтнүүд”. Харин бусад “хам хэрэгтнүүд”-ээ бодвол Н.Учрал намдаа НАМЗХ-ны ерөнхийлөгч гэх албатай. Түүнтэй нь холбож, залуусын буухиаг алдахгүй гэсэндээ тогтоож үлдээсэн байх магадлалтай. Яах вэ, улстөрийн карерь хөөгч залуусын ахих дэвших шат болсон НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй сэтгэл, зүтгэлийг нь үнэлсэн гэх үү дээ.
Гэвч цаана нь залуус түүнээс НАМЗХ-г улстөрийн гишгүүр болгон ашиглаж, ЖДҮ шиг хөрөнгө зувчуулж, нэр төрийн хойноос уйгагүй зүтгэж болдог юм байна гэдгийг л суралцах бололтой.
Уг нь Н.Учрал ёс зүйтэй, иргэдээ боддог гишүүн байсан бол өнөөдөр ЖДҮХС-гаас авсан аавынх нь гэгдээд байгаа зээлийг тойргийнхоо иргэдэд зуучилж өгөөд “ангийн ах нар” шигээ “Манай тойргийн иргэн хүсэлт тавьсан учраас би зуучилж тус болсон” гэх тайлбар тавиад “пээдгэр” суух боломж байсан. Гэсэн ч тэр бизнесийн боломжийг өөртөө л ашигласан. Тойрогт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид өдрийн түрээс, өнөөдрийн амьдралаа залгуулах гэж хичнээн зүтгэж байгааг Н.Учралын ажлын албаныхан хамгийн сайн мэдэх ёстой. Учир нь Н.Учралын “буянаар” СХД-ийн үйлдвэр, үйлчилгээний салбарт жижиг бизнес эрхлэгчид чамгүй олон удаа төрийн ордноор зочилж, түүний эзэмшлийн амралтын баазад зугаацсан.
Товчхондоо Н.Учрал тойргийн иргэдийнхээ ЖДҮ-гээс авах боломжит зээлийг нь өмнүүр нь орж авчихаад, өөрсдийг нь өдрийн хоол зэргээр хуурч, үнэлсэн хэрэг бололтой. Эрхэм алдар хүрсэн тэр ийм л зальжин учраас өнөөдөр МАН-ын даргаар толгойгоо илүүлж, сонгуулийн багт нь дээгүүр байр эзэгнэн суугаа аж.  

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0